MONGOLIAN TRADITIONAL MEDICINE

    Welcome to the Mongolian Traditional Medicine Web Site

Otoch Manal (Mongolian) Medical (healing) Buddha

 

Tree of Health and Disease

 

Traditional Mongolian Scrift

XXI ЗУУНД ДЭЛХИЙ ДАХИНД ЄРСЄЛДЄХYЙЦ БОДЛОГО ХЭРЭГТЭЙ

Манба дацан хийдийн тэргvvн хамба, Оточ Манрамба дээд сургуулийн захирал Д.НАЦАГДОРЖ

Єнєєдєр сонин

XXI ЗУУНД ДЭЛХИЙ ДАХИНД ЄРСЄЛДЄХYЙЦ БОДЛОГО ХЭРЭГТЭЙ

Єнєєдєр сонин

Манба дацан хийдийн тэргvvн хамба, Оточ Манрамба дээд сургуулийн захирал Д.НАЦАГДОРЖТОЙ уулзаж, уламжлалт анагаах ухааныг хєгжvvлэхэд тєрєєс баримталж буй бодлогын талаар ярилцлаа.
-Улс орон бvрт єєр єєрийн анагаах ухаан, эмчилгээ байдаг байх. Тэр дунд Монголын уламжлалт анагаах ухааны хєгжил ямар тvвшинд байдаг юм бол?

-Монголын анагаах ухаан нь єрнийн анагаах ухааны євєг эцэг, олон зуун жилийн тvvхтэй. 1937 оноос vvнийг хориглож, хєгжvvлэхгvй байх талаар бодлого баримталж байлаа. Yvнээс шалтгаалаад сvvлийн жар гаруй жилд монголын уламжлалт анагаах ухааны эм, эрдэм шинжилгээ, сургалт зогссон ч бvрмєсєн тасраагvй юм. Яагаад гэхээр олон зуун жилийн турш уг анагаах ухааны эм, эмчилгээ, оношилгооны бvх уламжлал, зан заншлыг лам нар хадгалж, манба дацангуудаар дамжуулан сургалт, эмчилгээг явуулж ирсэн тvvхтэй.
Єнєєдєр хориннэгдvгээр зуунд энэхvv уламжлалт анагаах ухааныг єрнєдийн орнуудад сонирхож, хєгжvvлэх бодлого барьж байна. Тэгэхээр энэ бодлоготой монголчууд хєл нийлvvлэн гишгэх, энэ торгон агшныг зєв зvйтэй ашиглах, тєрийн бодлогын тvвшинд анхаарах хэрэгтэй болоод байгаа юм.
Манай Манба дацан 1990-ээд оноос хойш уламжлалт анагаах ухааныг гадаадад сурталчлах, улмаар зах зээлтэй болох эрмэлзэлтэй ажиллаж ирсэн. Yvний ашиг тус, vр дvн ч олон талаар гарч байгаа.
-Єрнє дахин ардын уламжлалт анагаах ухаан руу хошуурч байгаа гэдгийг та тодруулахгvй юу? Yvнийг бид ашиглах ямар боломж байна вэ?

-Уламжлалт анагаах ухаан руу чиглэсэн єрнє дахины тэрхvv сонирхол, хандлагатай зэрэгцээд тэнд их єрсєлдєєн єрнєж байна. Єрнийнхєн дорнын анагаах ухааныг хэдхэн орноор л тєлєєлvvлэн тєсєєлдєг. Хятад, Энэтхэг, сvvлийн vед Тєвдийн анагаах ухаан гэдэг нэр томъёо тэнд танил болж байна. Монгол орон анагаах ухааны их єв уламжлалтай гэдгийг єрнийхєн мэддэг хэдий ч монголын анагаах ухааны хєгжил 1930-аад оноос хойш саарсны муу vр дагавар мэдрэгддэг.
Энэхvv анагаах ухаанаа дэлгэрvvлэхэд тєрийн болон мэргэжлийн хvмvvсийн санаачлага, дэмжлэг тєдийлэн харагдахгvй байгаа. Бид хэдий их зvйл хийсэн ч тэр єрсєлдєєн дунд монголчууд ямар байр суурьтай оролцох вэ, ямар бодлого барих юм гэдгийг мэргэжлийн хvмvvс, тєр хамтран тодорхойлох нь маш чухал асуудал юм.
-Єєрийн уламжлалт анагаах ухаанаа барууны зах зээлд нэвтрvvлж байгаа бусад орнуудын хувьд юугаараа биднээс давуу байна вэ? Єрсєлдєєнд тэд ямар тактик барьж байгаа юм бол. Монголын уламжлалт анагаах ухаанд ч єрсєлдєх чадвар, давуу тал байгаа л байх.

-Хятадын болон аюурвидийн анагаах ухаан гэсэн урсгал, чиглэлvvд тухайн улсын хууль зvй, холбогдох дvрэм, журам, зохицуулалтын нь дагуу єрнєдийн зах зээлд ер нь л байр сууриа олчихлоо. Тэдгээр улс эм, эмийн тvvхий эдээ Англи, АНУ, ОХУ, ХБНГУ-д стандарт, зєвшєєрлийн нь дагуу эмийн сангуудаар худалдаалж байна. Гэтэл монголын анагаах ухааны эм, эмийн бvтээгдэхvvн, ургамал, тvvхий эд тэнд огт нэвтрээгvй гэхэд болно.
Монголын уламжлалт анагаах ухааны онцлог гэх юм бол хvний бие физиологийн олон зуун євчнийг эдгээхээс гадна сэтгэл санааг нь эмчилдэг. Байгалийн цэвэр ургамал, эм, бэлдмэл хэрэглэдэг.
Монголд ургаж буй ургамлууд дэлхийд ховорхон цэвэр эмийн тvvхий эд юм. Эмийн чанар vvнээс л шалтгаалдаг. Намайг Лондонд байхад Хятад, Тєвдийн уламжлалт анагаах ухааны эмч нар ч ажилласан байсан. Тэр vед монгол эмчийн оношилгоо, эм, эмчилгээний vр дvн илvv гэдэг нь харагдсан. Тухайн улсын эрvvл мэндийн салбарын бодлого, хууль журамд нийцэхгvй бол болохгvй шvv дээ. Хоёр байгууллагын хооронд гэрээ хийгээд, хамтран ажиллах нэг хэрэг. Гэвч энэ салбарт монголчууд гарч ажиллаасай, тєр засгаас дэмжээсэй гэсэндээ би vvнийг ярьж байгаа юм шvv.
-Уламжлалт анагаах ухааныг хєгжvvлэхэд тєрєєс баримтлах бодлогыг 1999 онд баталсан. Тєр зvгээр ч суугаагvй гэж бодож байна?

-Монгол Улсын анхны Ерєнхийлєгч П.Очирбат 1997 онд Манба дацан, Оточ манрамба дээд сургуулийн vйл ажиллагаатай танилцсан юм. Тэр vеэс энэ талаар анхаарч, тєрийн залгамж бодлогоор 1999 онд Ерєнхийлєгч Н.Багабандийн санаачилгаар тэрхvv бодлогын баримт бичгийг УИХ баталсан. Тэрхvv бодлогод гадаад харилцааг дэмжинэ гэж тусгасан боловч vvнийг бодит байдалд яаж хэрэгжvvлэх нь тодорхой биш. Тун бvрхэг. Энэ талаар бодитой, дорвитой хийсэн ажил анзаарагдахгvй байна.
-Бодлогыг бодитой болгох, vр єгєєжийг нь хvртэхийн тулд яг юу хиймээр санагддаг вэ? Энэ салбарт олон жил ажиллаж буй та бvхэнд ажиглаж анзаарсан зvйл, санаа оноо бий л байх?

-Єнєєдєр манай улсын эрvvл мэнд, боловсрол, соёлын салбарт гадаад харилцаа улам эрчимжин єргєжиж байна. Тэгэхээр дээрх салбаруудад хэрэгжvvлэхээр тєрийн дээд хэмжээнд харилцан гарын vсэг зуралцаж буй гэрээ хэлэлцээрvvдэд уламжлалт анагаах ухааныг хєгжvvлэх талаар бодитой зvйл тусгаж дэмжээсэй гэж хvсч буй юм. Монголын анагаах ухааныг гадаадынханд зааж сургах, харилцан мэргэжилтэн солилцох, сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах боломжууд бий. Єнєєдєр АНУ, Англи, єрнийн бусад орнуудын эмч нар зvvний эмчилгээнд суралцах гэж Бээжинг зорьдог. Хятадад ийнхvv мэргэжил дээшлvvлж, сурсан мэдсэнээ ашиглан єєрийнхєє оронд сургалт явуулан, дорнын анагаах ухааныг дэлгэрvvлэх бодлого баримталж байна.
Хэрэв бид єєрсдийн оношилгоо, эмчилгээ, эмийг тэр зах зээлд гаргаж чадвал, асар том хєрєнгє оруулалт Монголын эдийн засагт орж ирнэ. Бизнесийн болоод шинжлэх ухааны ач холбогдолтой юм л даа.
Мєн орон нутагт уламжлалт анагаах ухааныг хєгжvvлэх хvчтэй бодлого явуулах хэрэгтэй. Yvнийг дагаад ард тvмэнд уламжлалт анагаах ухааны хямд эм, эмчилгээ авах бололцоо бий болох юм.
-Уламжлалт анагаах ухааныг хєгжvvлэхэд тєсєв санхvvгийн дэмжлэг vзvvлэхээр бодлогод тусгасан байдаг. Yvний vр нєлєє харагдаж байна уу?

-Бид улсаас тєсєв авдаггvй ээ. Уламжлалт анагаах ухааныг хєгжvvлэх чиглэлээр тєрєєс тєсєв мєнгє зарцуулдаг юм билээ. Улсаас гарч буй тэрхvv хєрєнгє мєнгийг хэмнэхийн тулд хувийн хэвшлийн байгууллагуудыг энэ салбарт тvлхvv хєгжvvлэх хэрэгтэй. Энэ нь улсын тєсєвт ч ашигтай.
-Ардын уламжлалт эмчилгээний чиглэлээр ажиллаж буй эмч, мэргэжилтнvvдийн чадвар, сургалтад ямар байна вэ?

-Ерээд оноос хойш янз бvрийн байдлаар, нэг сар, 45 хоног, гурав, зургаан сар сургаад эмч бэлтгэж байсан байгууллага, хvмvvс ч бий. Уламжлалт сургалтын хєтєлбєр, стандартаар эмч нарыг бэлтгэж, vvнийг тєрийн зєв бодлого, хяналтаар удирдаж, залах ёстой. Єнєєдєр хэд хэдэн сургуульд уламжлалт анагаах ухааны чиглэлээр эмч бэлтгэж буй ч бvгд єєр хоорондоо ялгаатай, єєр єєрийн онцлогтой хєтєлбєрєєр сургалтаа явуулаад байна. Миний бодоход нэгэнт л монголын уламжлалт анагаахыг судалж буй бол нэг л стандартад хашигдах ёстой байх. Сургалтын горим хєтєлбєрийг нэг тийш нь болгох бодлого хэрэгтэй л байна. Ямар ч салбар боловсон хvчнийхээ нєєц дээр л тулгуурлаж хєгждєг шvv дээ. Мэргэжлийн тvвшинд сургалт явуулж эхэлсний vр дvнд эмчийн мэдлэг, чадвар сайжирсан. Сvvлийн vед сайн ч эмч нар тєгсєж байна.
-Уламжлалт анагаах ухаан єрнийн шинжлэх ухаантай хэр нийцдэг вэ? Уламжлалт анагаах ухааныг европын анагаах ухаантай хослуулна, эсвэл зэрэгцvvлэн хєгжvvлнэ гэж яриад байгаа.

-Уламжлалт анагаах ухаан бол шинжлэх ухааны томоохон салбар юм. Тийм учраас орчин vеийн шинжлэх ухааны тvвшинд судалж тvvний vр дvнг гаргахад мэргэжлийн байгууллага, хvмvvс, эрдэмтэн мэргэд ихээхэн зvйлийг хийх хэрэгтэй байгаа юм.
Энэ хоёр анагаах ухааныг зэрэгцvvлэн хєгжvvлэх бодлого байх хэрэгтэй гэж би боддог юм. Харин «хослуулна» гэдгийг маш нарийн заагтай авч vзэх ёстой. Яагаад гэхээр уламжлалт анагаах ухааны онош оношлогоог европын техник, технологийн тvвшинд баталгаажуулах байдлаар болон эмийн бус эмчилгээний нь талаас хослуулах боломж байж болно. Харин эмийн эмчилгээг нь хослуулбал, хамгийн утга бус эмчилгээ болно. Ийм байдлаар «хослуулж» хэрэглээд, эмчилгээний vр дvнг сааруулж буй явдал заримдаа харагддаг. Тухайлбал зарим байгууллагын эмч нар євчтєнд уламжлалт анагаах ухааны таваас зургаан эмийг єгєхийн зэрэгцээ мєн антибиоток, тариаг хэрэглэж байгааг «хослуулж» байна гэж vзэхэд хэцvv л дээ. Тэгэхээр хослуулан хєгжvvлэх vv, зэрэгцvvлэн хєгжvvлэх vv гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
-Уламжлалт анагаах ухааныг тєдий л ойшоодоггvй хvмvvс ч бий. Багаасаа л европ эм эмчилгээг тvшиж ирсэнтэй ч энэ нь холбоотой байх. Тэгэхээр бас уламжлалт анагаах ухааны талаар vнэн зєв мэдээлэл хvргэх хэрэгтэй юм уу гэж боддог?

-Уламжлалт анагаах ухааныг сvvлийн жар гаруй жилд дандаа л сєрєг байдлаар сурталчилж ирсэн. Одоо vvнийг зєв ойлгуулах, сурталчлах ажил vгvйлэгдэж байна. Yvнд хэвлэл, мэдээлийн байгууллагууд хамтарч ажиллаасай гэж хvсч байна. Уламжлалт эмчилгээ нь архаг євчнийг эдгээхэд л сайн, хурц євчинд европ эмчилгээ сайн юм гэсэн буруу ойлголт яваад байгаа. Уламжлалт анагаах ухаан харин ч хурц євчнийг эдгээхдээ тустай. Ийм буруу ойлголт єгч болохгvй. Єнєєдєр ханиад хvрсэн бол уламжлалт эмчид очиж болохгvй юм байна, архагшихаар нь очъё гэж бодох хэрэг vv. Би нэг жишээ хэлье. Арван хэдэн жилийн ємнє бєєрний маш хурц єрєвсєлтэй, цусаар шээсэн хvvхэд над дээр ирсэн. Эмч нар тvvнийг яаралтай хагалгаанд орохыг зєвлєж байсан. Эцэг эх нь тvvнд туслахыг хvсч, тэгээд миний єгсєн эмийг гурав хоног уугаад, тав дахь єдрєєсєє эдгэрч эхэлсэн. Одоо 17 настай том хvv эрvvл саруул явж байна. Гэхдээ зайлшгvй шаардлагатай мэс заслын арга хэмжээг бид зохих эмнэлэг, эмч рvv нь шилжvvлдэг. Бусдыг нь бол эмчилнэ шvv. Харин ч євчний анхны шинж тэмдэг илэрснээс эхлээд уламжлалт анагаах ухааны эмчилгээгээр дагнавал vлдэцгvй эдгэх магадлал тун єндєр.

http://www.monmedline.com/zochin.html#A4