MONGOLIAN TRADITIONAL MEDICINE
Welcome to the Mongolian Traditional Medicine Web Site
Otoch Manal (Mongolian) Medical (healing) Buddha
Tree of Health and Disease
Traditional Mongolian Scrift
Анагаах ухааны доктор, дэд профессор Н. Тємєрбаатар
Анагаах ухааны доктор, дэд профессор Н. Тємєрбаатар 2003-02-08
Уламжлалт Анагаах Ухааны (УАУ) одоогийн байдал Монгол тvмэнд олон зууны турш халаагvй vйлчилсэн манай УАУ хєгжил энэ ХХ зуунд, тvvхэн їйл явдалаар дvvрэн єнгєрлєє. Монголчуудын оюуны их санаагаар бїтээгдсэн УАУ нь хэлмэгдэх, сэргэн єєдлєж аль алиныг vзжээ. Энэ зууны 30-аад оны эцсээр Монголд шашныг хvчээр дарангуйлж, сїм хийдийг хомроголон хаах хvртэл монголын УАУ-ыг эзэмшсэн оточ лам нар болон таван заслын урлагт боловсорсон засалч нар манай хvн амын эрvvл мэндийн хэрэгцээг голлон хангаж, ламын гэгээний хvрээ, Яруугийн хvрээ, Тариатын хvрээний мамба дацан, Вангийн хvрээний мамба дацан, Их хvрээний мамба дацан зэрэг монгол даяар алдаршсан томоохон сургуулиудад олон зууны уламжлалт эмчлэх урлагт сургах, судлан шинжлэх ажил vргэлжисээр байжээ. 1930 оноос Европ ёсны АУ-ныг тєр засгаас зvйл бvрээр урамшуулан дэмжихийн зэрэгцээ УАУ-ыг хэт vгvйсгэн хориглож байсан нь Ардын уламжлалт энэ vнэт баялагийг 30 шахам жил мартагнуулахад хvргэсэн юм. 1959 оноос тэр цагийн засаг тєр одон зурхай, монголын уламжлалт эмнэлгийг сэргээн хєгжvvлэх, ингэхдээ шинжлэх ухааны vндэслэлтэй судлах, ялангуяа ардын эмнэлэгт хэрэглэгдэж байсан эх орны эмийн ургмалыг бvртгэн судалж эмийн vйлдвэрлэлд ашиглах зорилгоор шинжлэх ухаан, дээд боловсролын хvрээлэнгийн дэргэд тусгай тасаг байгуулан хvний их эмч Ц. Хайдав, А. Єлзийхутаг нарыг Архангай аймагийн Єндєр-Улаан сумын харьяат 87 настай жинхэнэ маарамбын зэрэгтэй Лувсанцэрэн гуайтай ажиллуулж эхэлжээ. ХХ зууны сvvлч гэхэд хїн тєрєлхтний тvvхэн хєгжилд нэн ялангуяа эрvvл аж тєрєх, амьдарлын баталгаа, сайн сайныг хангахад дэлхийн анагаах ухаанд гарсан олот амжилт ихээхэн єєрчлєлтийг бий болгосон бєгєєд тvний дотор дэлхийн олон орны эрдэмтэн судлаачид сонирхон судлаж, анхаарлаа тєвлєрvvлэх болсон Дорно дахины анагаах ухааны оношлогоо, эмчилгээ, євчнєєс урьдчилан сэргийлэх аргууд онцгой байр эзэлдэг. Учир нь Дорно дахины анагаах ухаанй аргууд олон зууны турш амьдарлаар шалгагдан vнэн зєв нь батлагдаж, баяжигдан хєгжиж ирсэн, аюлгvй, хямд, чанартай, vйлдэл сайтай цэвэр байгалийн бїтээгдэхvvнийг ашигладаг, тухайн ард тvмний ёс заншил, ахуй амьдралтай салшгvй холбоотой юм. Монголын УАУ-ны хєгжил ХVI-ХIХ зуунд нэлээд єргєн дэлгэр цар хїрээтэй хєгжиж байсан ба хувьсгалын дараахи жилvvдэд 1930-иад оноос эхлэн монголын уламжлалт соёл, боловсрол тїїнийг бvтээн тууривсан олон зуун эрдэмтэн мэргэд, алдартай оточ маарамбууд хэлмэгджээ. МАХН-ын тєв хорооны тэргvvлэгчдийн 1937 оны 3 сарын 13 дугаар тогтоолд “одоо монгол аргаар эмчлэх явдал бол лам нарын гарт шашны нєлєєг бэхжvvлэх явдал мєн бєгєєд боловсон эмнэлэг дэлгэрэхэд саад болж байгаа тул боловсон эмнэлгийг эрс хєгжvvлэн дэлгэрvvлэхийг заагаад хvн эмнэлгийн анхны техникумыг байгуулан тvvнд 250 хvртэл идэвхтэн, ажилтан, ажилчдыг элсvvлж сургууль тєгсмєгц сум баг болон сїм хийдvvдэд явуулж ажиллуулахаар заажээ. 1938 оны 4 сард аливаа нэг уламжлалт эмийг хvмvvсээс ашиг бодож худалдаж авахыг бvр мєсєн хориглож 1938 оны 7 сарын 27 нд монгол эмийн санг татан буулгажээ. Хэдийгээр энэ vеэс эхлэн УАУ хаагдаж, зогсонги байдалд орсон боловч монголын ард тvмэн олон зуун жилийн турш євлєгдєн ирсэн анагаах ухааны їнэт ном судраа тодорхой хэмжээгээр нууцлан хадгалаж зарим нэг нь vе дамжуулан уламжлуулж ирсэн нь дахин сэргэх vндэс сvvрь болсон юм. 1979 онд ШУА-ийн харьяанд байгалийн нэгдлийн хvрээлэнгийн лаборатори байгуулагдаж, улмаар ардын эмнэлгийн хvрээлэн болгон єргєтгєж академич Ц. Хайдав захирлаар нь олон жил тасралтгїй ажиллаж УАУ-ыг шинжлэх ухааны vндэслэлтэй судлах vндсэн суурийг тавьжээ. Улмаар 1996 онд УАУ рашаан сувилалын vндэсний тєв болон єргєжин зохион байгуулагдаж, 1998 онд УАУ шинжлэх ухаан технологи vйлдвэрлэлийн корпораци болон эрдэм шинжилгээ, сургалт, клиникийн, vйлдвэрлэлийн томоохон тєв болон vйл ажиллагаагаа явуулж байна. 1991 онд Монгол Улсын ЭМЯ-наас “МУАУ-ыг 1991-1995 онд хєгжvvлэх vндсэн чиглэл”-ийг боловсруулан гаргаж уг ажлын хvрээнд аймаг хотын нэгдсэн эмнэлэг бvрийн дэргэд уламжлалт эмнэлгийн тасаг кабинет байгуулагдаж эхэлсэн. Эдгээрээс зарим нэгийг нь дурьдвал 1991 онд Элэгний эмгэгийг эмчлэх монгол эмнэлгийн тєв Манба дацан монгол эмнэлгийн сургалтын тєв Хувийн хэвшлийн эмнэлгvvд Монгол эмнэлгийн компани зэрэг газрууд олноор байгуулагдан їр бїтээлтэй ажиллаж байна. 1992 оноос ЭМЯ, ДЭМБ-тай хамтран “Уламжлалт Анагаах Ухаан” MOG.TRM 001 тєсєл хэрэгжїїлэн, тvvний хvрээнд боловсон хvчний мэдлэг мэргэжлийг дээшлvvлэх, монгол эмнэлгийн богино хугацааны сургалтууд, эрдэм шинжилгээний тоног тєхєєрємж зэрэг материаллаг баазыг бэхжvvлэх арга хэмжээ авсны зэрэгцээгээр мэргэжлийн семинар онол практикийн бага хурал зохиох зэрэг ажлыг vр дvнтэй зохион байгуулж ирлээ. Тvvнчлэн 1998 онд Монгол улсын ерєнхийлєгч Н. Багабандийн санаачлагаар боловсруулж УИХ-ын 1998 оны 7 сарын 02 ны 46 тогтоолоор батлан гаргасан “МУАУ-ыг хєгжvvлэх талаар тєрєєс баримтлах бодлого”-ийг хэрэгжvvлэх ажлын хїрээнд аймаг нэгжvvдэд УАУ-ны мэргэжилтэнтэй болох, сум дvvргийн хєдєє орон нутагт УАУ”-ны анхан шатны мэдлэг олгох семинар зохион байгуулах ажил хийгдэж эхлээд байна. Yvнээс зарим нэгийг дvрдвал УАС, ЭМЯ-тай хамтран 1999 онд Хэнтийн аймгийн эмч нарт, 2000 онд Ховд аймгийн эмч нарт УАУ-ны анхны мэдэгдэхvvн олгох, зарим нэгэн зонхилон тохиолдох євчнийг УАУ-наар оношлох, эмчлэх асуудлын талаар сургалт семинар зохион байгуулаад байна. УАУ-ны шинжлэх ухааны талаар хийгдсэн ажил УАУ-ныг шинжлэх ухааны vндэслэлтэй судлах ажлыг академич Ц. Хайдав санаачлан удирдан зохион байгуулж, ардын эмнэлгийн хїрээлэнд эмийн ургамлын химийн, эм судлалын, онолын секторууд шинээр байгуулагдаж эрдэм шинжилгээ судалгааны ажил хийгдэж иржээ. УАУ-ны чиглэлээр эрдмийн зэрэг цол хамгаалсан эрдэмтдийн зарим бvтээлээс та бvхэнд толилуулахад: Ц. Хайдав “ДДАУ-ны тvvх ба монголын УАУ-нд хэрэглэгддэг эмийн ургамалууд” сэдвээр 1965 онд дэд докторын зэрэг, “Монгол алтан хундаганы фармакологи судалгаа” сэдвээр 1972 онд докторын, М. Амбага “ Хий, шар, бадганы онол ба ба мембрант байгууламж” (1994), Б. Дагвацэрэн “ Монгол тvвдийн УАУ-ны онол арга зvй, vндсэн зvй тогтол”(1995) сэдвээр докторын, Б. Болдсайхан “УАУ-ны онол арга зvйн уламжлал шинэчлэлийн зарчим” (1995), Ш. Болд “Халуун хvйтэн судасны илрэлийн талаархи МУАУ-ны онолын мєн чанарыг судлах асуудалд”(1998), Ж. Хатанбаатар “МУАУ-ны эмээр элэгний архаг євчнийг эмчилсэн нь” (2000), Д. Цэрэндагва “ Хануур заслын vйлдлийн механизмыг судлах асуудалд”(2000) сэдвээр тус тус дэд докторын зэрэг хамгаалжээ. УАУ-ны чиглэлээр дипломын дараахи сургалтаар шинжлэх ухааны магистр, тухайн шинжлэх ухааны философийн доктор (PhD) олгодог сургалт буюу дээд мэргэшлийн, нэн дээд мэргэшлийн сургалт шинжлэх ухааны докторын зэргийг УАУ-наар эзэмших бvрэн боломжтой болжээ. Энэ хугацаанд УАУ-наар магистрын зэрэг хамгаалсан бvтээлvvдийг толилуулвал: Д. Болормаа “ Азийн жамьянмядагийн бактерийн эсрэн vйлчилгээ”(1996), С. Сайнжаргал “ Цєсний зогсонгишролыг зvгээр эмчлэх”(1997), Б. Болор “ Архаг єтгєн хаталтыг иогоор эмчлэх нь” (1997), С. Сэдэддулам “ Монгол тєєнє заслын зарим асуудалд”(1997), Д. Цэрэндагва “ ДДАУ-ны шээс шинжлэх ёс”(1997), С. Хишигжаргал “ Марав 3 тангийн бєєрний їйл ажиллаганд vзvvлэх нєлєє”(1997), С. Олдох “ Ханах судасны хувилбар, ханах судасны биоцахилгаан идэвхийн асуудалд”(1997), Д. Цэнд-Аюуш “Гурван їрийн тангийн цусны бїлэгнэлтэнд vзvvлэх нєлєє”(1998), Ч. Чимэдрагчаа “Мана шитангийн фито хими фармакологийн судалгааны асуудалд” (1998), Н. Оюунцэцэг “Таван цул 6 сав эрхтэний юань сvвийн биоцахилгаан асуудалд”(1998), Ё. Уянга “ Хvйтэн євчний мембраны механизм”(1998) тус тусын магистрын зэргээ хамгаалжээ. УАУ-ны чиглэлээр хийгдэж буй эрдэм судлалын ажлыг тєрєлжїїлэн авч їзвэл: Академич Ц. Хайдавын удирдлагын дор: урт наслах эмийн жорыг судлах хїрээнд: УАУ-нд єргєн хэрэглэж байсан жїдлэнд ордог ургамлуудын фитохими фармакологийн судалгаа хийж Цинаспол гэдэг шинэ эмийн бэлдмэл гаргаж авсан байна. Анагаахын шинжлэх ухааны доктор, дэд профессор М. Амбагын удирдлагын дор Хий, шар, бадган мембрант байгууламжийн хїрээнд хий шар бадганы тогтолцоог морфофункциональ тєрхийн шилжилтїїдтэй холбон тайлбарлан, элэг бєєр, зїрх хамгаалах їйлдэлтэй шинэ эмийн бэлдмэлїїд гаргаж авсан тєдийгvй тvvний удирдлагын дор эм судлалаар 1 доктор, 5 дэд эрдэмтэн, 1 магистр тєрvvлээд байна. Анагаахын шинжлэх ухааны доктор, дэд профессор Б. Дагвацэрэнгийн удирлагын дор тогтолцооны онолын хїрээнд анагаах ухааны онолын vндсэн ойлголтуудыг тогтолцооны ерєнхий онолын їїднээс тайлбарлаж, хїн амыг эрvvлжvvлэх, євчнєєс урьдчилан сэргийлэх онолын їндэслэлийг боловсруулан 1 дэд доктор тєрvvлээд байна. Анагаах ухааны доктор , дэд профессор Н. Тємєрбаатарын удирдлагын дор Хануур заслын їйлдлийн механизмийг тайлбарлах чиглэлээр монгол хvнийг гарыг ханах судасны хувилбарыг тогтоосноос гадна, ханах судасны биоцахилгаан идэвхи, элэгний євчний vеийн хануур засал хийх онолын vндэслэлийг тайлбарлаж, муу цус гэсэн ойлголтыг тайлбарлах судалгаа шинжилгээний ажил хийж, 8 магистр, 1 дэд доктор тєрvvлээд байна. Сургалтын талаар ХХ зууны сїїлч 1990 он гэхэд дэлхийн анагаах ухааны чиг хандлага болон Монгол орны нийгмийн хэрэгцээ шаардлагаас vндэслэн уламжлалт анагаах ухааны vндэсний дээд мэргэжилтэй аль ч анагаах ухаанд хєрвєх чадвартай боловсон хvчин бэлтгэх ажил цоо шинээр хийгдэж эхэлсэн. АУИС-ийн захирлын тоот тушаалаар 1989 онд уламжлалт анагаах ухааны тэнхмыг 3 багш, 24 оюутантай байгуулж, 1993 онд анхны дээд мэргэжилтэй УАУ-ны их эмч нар бэлтгэгдэж гарсан. АУИС-ийн УАУ-ны тэнхим нь цаашид єргєжин 2000 оны 1 сарын 2 ноос УАУ Сургууль болон єргєжиж дипломын болон диплимын дараахи сургалтаар уламжлалт эмнэлгийн дунд, дээд мэргэжилтэй боловсон хvчнийг бэлтгэж байна. УАУ-ны Оточ манрамбын дээд сургууль байгуулагдаж дээд мэргэжилтэй баклаврын зэрэгтэй уламжлалт анагаах ухааны их эмч нарыг бэлтгэж байгаагаас гадна 2000 онд “МОНОС” анагаах ухааны коллеж байгуулагдаж эм судлал, уламжлалт анагаах ухааны чиглэлээр оюутан элсvvлэн авч vйл ажиллагаагаа явуулж байна. Клиникт хийгдэж буй ажил 1989 онд УКТЭ-ийн харьяа УАУ-ны тасаг нээгдэж євчтнийг стационарт хэвтvvлэн эмчлэх анхны 50 ортой тасаг, 8 кабинеттай ажиллаж клиникийн їйл ажиллага явуулж эхэлсэн байна. Улмаар уг тасаг нь Улаанбаатар сувилалын байранд орж Уламжлалт анагаах ухааны эмчилгээ їйлчилгээ явуулах тєв болсон юм. Улмаар 1998 онд УАУШТЇК болон єргєжиж 120 ортой эмчилгээ їйлчилгээ явуулж байна. Yvнээс гадна 1991 онд Элэгний эмгийг эмчлэх монгол эмнэлгийн тєв, Манба дацан монгол эмнэлэг сургалтын тєв, хувийн хэвшлийн 81 эмнэлэг нээгдэж vйл ажиллагаагаа явуулж байгаагаас гадна УКТЭ, УБХТЭ, дvvргийн эмнэлгvvдэд уламжлалт анагаах ухааны тасаг нэгжvvд ажиллаж байна. УАУ-ны сургуулиас уламжлалт анагаах ухааны чиглэлээр 213 эмч их эмч, эмч нарын мэргэжил олгох дамжаагаар 570 гаруй эмч бэлтгэгдсэн байна. УАУ-ны чиглэлээр ажиллаж буй эмч мэргэжилтнvvд улсын хэмжээгээр авч vзвэл: 1991 оны байдлаар 174 их эмч ажиллаж байна. Хэвтэн эмчлvvлсэн эмч євчєтний ор хоног ашиглалтыг авч vзвэл: 1999 оны байдлаар 274 443 хэвтэн эмчлvvлэгчээс 4935 євчтєн УАУ-ны клиникт хэвтэн эмчлvvлсэн байна. Уламжлалт анагаах ухааны хэтийн тєлєв УАУ-ны чиглэлийн эмч, резиденс, магистр, докторантурын сургалт явуулах нэгдсэн хєтєлбєрийг (шатлалыг) бий болгох Эмч нарын мэргэжил мэдлэг дээшлїїлэх тасралтгvй сургалтыг зохион байгуулах АУИС-ийн УАС, УАУШТЇК, “Монос” АУДС, “Оточ” манрамбын дээд сургууль, мэргэжлийн нийгэмлэг холбоод хамтран эрдэм шинжилгээний хурал, сургалт зохион байгуулах Хєдєєгийн болон хот аймаг сумдын эмч нарт УАУ-ны мэдлэг олгох сургалт семинарыг бїсчлэн зохион байгуулах УАУ-ны чиглэлээр хийгдэж байгаа эрдэм судлалын ажлыг хєхvvлэн дэмжих, зарим тоног тєхєєрємж, эм урвалжаар хангах Хувийн хэвшлийн эмнэлгvvдийг дэмжих