MONGOLIAN TRADITIONAL MEDICINE
Welcome to the Mongolian Traditional Medicine Web Site
Otoch Manal (Mongolian) Medical (healing) Buddha
Tree of Health and Disease
Traditional Mongolian Scrift
Тэр єєрєє монгол багштай. Д.Болдсайхан багш нь 2000 онд Америкт хичээл заах vеэрээ...
In 1995, she began her research in Traditional Mongolian Medicine with a three-month intensive course.
Sas Carey, holistic nurse, Life Energy Healing School™ director, http://www.lifenergyheal.com/founderSet.html
Тэр єєрєє монгол багштай. Д.Болдсайхан багш нь 2000 онд Америкт хичээл заах vеэрээ нэгэн эмэгтэйн шээсийг…
Бєглvv сумын малчдад хамгийн хэрэгтэй хvн хэн бэ? Сас Кэри Хєдєєгийн алслагдсан сумдын малчдад хамгийн хэрэгтэй хvн хэн бэ? Сумын засаг дарга. Yгvй дээ. Тэгвэл аймгийн дарга. Бас л биш. Тєрийн ордонд буй эрхэм тvшээд, Ерєнхий сайд. Тэд бол бvр ч биш, тэгээд ч дэндvv «хол».
Yнэндээ тэр чухал хvн бол сумын их эмч. Шинэ хvн мэндлэхэд, шvд євдєхєд, цусны даралт ихсэхэд, бєєр євдєхєд, халуурч бvлээрэхэд тvvнээс хэрэгтэй хvнгvй. Харин дэд бvтэц муутай, аймгийн тєвєєсєє хэдэн зуун км-ийн алсад орших, тэгээд бас эмнэлгийнх нь тоног тєхєєрємж хуучирч, элэгдсэн сумдын эмч нар ямар байх ёстой вэ? Яавал тэд хєдєєгийнхний эрvvл мэндэд илvv тустай байж, илvv олон хvнийг аварч чадах вэ? Сайн засаг даргатай байя гэхээсээ илvv мэдлэг сайтай, туршилга арвинтай эмчтэй байхыг хvсдэг хєдєєгийнхєнд ямар эмч хэрэгтэй вэ? Энэ асуултын хариуг Сас Кэри хариулж чадна. Тэр жирийн л нэг америк эмэгтэй. Мэргэжил нь сувилагч. Яг одоо бол тэр био тогийн эмчилгээний сувилагч хийдэг.
Тvvнийхээр хєдєєгийн бєглvv сумын малчдыг оточ аварч чадна. Сумын эмч судас барьж, онош тавьдаг, эм тан барьдаг байвал дэд бvтэц муу, Монголын «ядуу» хєдєєд нэн тустай гэнэ. «Єрнєдийн, европ анагаах ухаан дагалдах нэмэлт зvйлс, тоног тєхєєрємж ихээр шаарддаг. Харин Монголын уламжлалт анагаах ухаанд бол vгvй. Судас барьдаг нэг эмч л бvхэл бvтэн эмнэлгийг орлож чадна. Танай сумдын эмч нар чадалтай, сайн бэлтгэгдсэн хvмvvс л дээ. Гэхдээ тэдэнд илvv боломж хэрэгтэй байна. Тэд европ анагаах ухааныг уламжлалт эмнэлэгтэйгээ хослуулж чадвал хєдєєгийнхний эрvvл мэндийг илvv сайн хамгаалж чадна. Сумын эмч нар ийм чадвартай байгаасай гэж би хvсч байна» хэмээн Сас ярив. Шинэ дэвшил, ололтыг хvлээж авч, дасан зохицохдоо адтай ч уламжлалт ухаанаа гээчих гээд байдаг монголчуудын дутагдлыг тэр анзаарчээ.
Тэгээд бас эмнэлэгт ойртож, тєв бараадахын тулд тєрсєн нутаг, мал сvрэг, дадаж хэвшсэн амьдралын хэв маягаа хvсээгvй хэрнээ орхин нvvдэллэх малчдыг нутагт нь яаж vлдээх вэ гэж боджээ. Ирэх есдvгээр сард тэр Ємнєговийн Манлай, Дорноговь аймгийн Мандах, Алтан-Ширээ Иххэт сумдын эмч нарт зориулан Монголын уламжлалт анагаах ухааны эмчилгээний сургалт явуулна. Сас Америкт монгол анагаах ухааны хичээл заадаг. Тэр єєрєє монгол багштай. Д.Болдсайхан багш нь 2000 онд Америкт хичээл заах vеэрээ нэгэн эмэгтэйн шээсийг харж, хэсэг шинжиж байснаа тархины хавдартай болохыг нь оношилжээ. Орчин vеийн тоног тєхєєрємж, эм тариа, дуран авайгаар анагаах ухааныг тєсєєлдєг америкчуудад зєвхєн нvдээрээ харж байгаад хийсэн тэр монгол эмчийн онош байж боломгvй, итгэмээргvй зvйл байлаа.
«Зvгээр л шээсийг нь хараад тархины хорт хавдрыг оношилно гэдэг гайхамшиг биш гэж vv. Та нарт ийм ер бусын мэдлэг, уламжлал байгаа шvv дээ. Yvнийгээ ашиглах хэрэгтэй» хэмээн Сас Кэри єгvvллээ. Ємнєговь аймгийн Манлай сумын эмнэлэг шинжилгээний орчин vеийн лабораторитой. Энд арав гаруй тєрлийн шинжилгээ хийдэг. Энэ лабораторийг Сас Кэри 2002 оны наймдугаар сард Америкаас авчирсан юм. Yvний ачаар Манлай сумынхан шинжилгээ єгєхєєр 250 км зам туулж, Даланзадгадыг зорих шаардлагагvй болжээ. Ялангуяа яаралтай мэс засал хийх vед энэ лабораторийн ач тун их. Yхэх сэхэхийн зааг дээр байгаа хvнд євчтєн хагалгааны ємнєх зайлшгvй шинжилгээ єгєхєєр машинаар 250 км газар донсолж давхих хэрэггvй.
Харин тvvний оронд мэс заслын эмч нарын баг сумын эмнэлэгт хурдхан ирэхэд л хангалттай. Энэ нь хамаагvй аюулгvй. Яг vvнтэй ижил лабораторийг Сас Дорноговийн Манлай, Иххэт, Алтанширээ сумдад бас авчирсан. Хархорины эмнэлэгт ч зарим тєхєєрємж, дуран авай зэргийг бэлэглэсэн. Сумын эмнэлэгт нарийн шинжилгээ хийх хvчин чадалтай, орчин vеийн лаборатори гэдэг асар vнэтэй бэлэг. 2001 онд Сас Кэри Мандах сумын их эм Г.Рэнцэнноровтой уулзахад тэр сумынхаа эмнэлэгт лабораторитой болохыг мєрєєддєгєє ярьжээ. Харин жилийн дараа тэр мєрєєдєл нь биелэв.
Ингэхэд манай сумын эмнэлэгт туслан, хєдєєгийн малчдад санаа тавих нь энэ америк эмэгтэйд ямар хэрэгтэй юм бол оо? Яагаад заавал монголчуудад гэж? Биднээс хэцvv амьдралтай олон хvн Ази, Африкийн орнуудад зєндєє л бий. Энэ асуултад хариулахын тулд Сас их удаан бодов. «Нээрээ яагаад монголчууд гэж. Єєр улсад гар сунгаж болох л байсан шvv дээ». 10 жилийн ємнє тэр Монголд анх иржээ. Онгоцноос буугаад л цэлмэг тэнгэр, эргэн тойрон дахь уулсыг харж урт гэгчийн амьсгал авахдаа яг л гэртээ ирсэн юм шиг мэдрэмж тєрєхийг анзаарч. «Сэтгэлд зvрх минь энэ орны хvмvvст туслахыг надад тушаасан. Тэгээд ч надад буй зvйл бусад хvмvvст алга. Тэр хvмvvс над шиг эмнэлэгт очиж, эмчилгээ хийлгэх эрхтэй шvv дээ» гэж эцэст нь тэр тайлбарлав.
Тэр Америкийн эмнэлгvvдэд захидал бичиж, Монголын хєдєєгийн эмнэлэгт тусламж хэрэгтэй байгааг хvмvvст «ухуулдаг». Тvvний «ухуулгын» ачаар таван сум лабораторитой болсон. Бvгд сайхан сэтгэлийн хандиваар бэлэг болон ирсэн. Тvvнээс биш Сас «дуусахгvй» мєнгєтэй тэрбумтан ч биш. Тэр зєвхєн бусдын дэмжлэгийг Монголын хєдєєд хандуулдаг.
Харин одоо тэр єєрийнх нь энэ тусыг монголчууд єєрсдєє vргэлжлvvлээсэй гэж хvсч явна. Лабораторийн зарим багаж хэрэгслийг зєвхєн нэг удаа л ашигладаг. Тийм учраас хангалт, нийлvvлэлт хэрэгтэй. Жил болгон багаж тєхєєрємж Америкаас бэлэглээд байх боломжгvй. Бас сумын эмнэлэгт мєнгє байхгvй. Тиймээс хэн нэгэн, тухайлбал Эрvvл мэндийн яам нэгэнт ажиллаж эхэлсэн лабораторийг зогсоохгvйн тулд анхаарал тавибал сайнсан. Гэхдээ л бусдаас хамаарахгvйгээр, санхvvгийн дэмжлэг горьдолгvйгээр малчдын эрvvл мэндийг хамгаалах хамгийн шилдэг арга зам бол «оточ»-ийн мэдлэг. Судас барьдаг, онош тавьдаг, тан уулгадаг, бас vvнийгээ европ эмчилгээтэй хослуулж чаддаг эмч алс, бєглvv сумын эмнэлэгт алт шиг vнэтэй. Сас Кэригийн бодол ийм. Бидний олж харж чадаагvй нэг гарц, нэг єнцєг ч байж мэднэ.
Б.ЦАЦРАЛ http://www.mongolnews.mn/20040804/live.htm