MONGOLIAN TRADITIONAL MEDICINE
Welcome to the Mongolian Traditional Medicine Web Site
Otoch Manal (Mongolian) Medical (healing) Buddha
Tree of Health and Disease
Бурхан багшийн их дvйцэн єдєр 2005.05.23
Зуны эхэн сард болох Бурхан багшийн их дvйцэн єдєр дєтлєсєєр айсуй. Тэрхvv ариун буянт єдрийг угтаж манай сонин Бурхан багшийн мэргэн сургаап, айлдвараас уншигчиддаа танилцуулж байхаар болсон билээ. Бурхан багш хаан эцгийн тансаг ордноос дайжин аглагт суун даяан хийн хатуужиж байх тэр цагт тvунтэй адил хатуужил хийгчид олон байжээ. Гэтэл тэр болгон гэгээрч Будда буюу тєге гэгээрээгvй хэвээрээ vлдсэн гэдэг. Харин ганц Бурхан багш л 35 насандаа тєг гэгээрч бурхан болсон байна. Vvний цаад учир тун нарийн ажээ. Бурхан багш тэдний гэмийг "Гvнзгий суралцахгvй хэрнээ хатуужил хийх нэмэргvй, сэтгэлээ дадуулахгvй хэрнээ эрдэм мэдлэгтэй байх нэмэргvй" гэж тодорхойлсон гэдэг. Ингээд Багштан тэдний даяанчлах арга замыг орхиж, одоогийн Энэтхэг улсын Бихар мужийн зvг одон Ниражана мєрний эрэг дээр Бодь модны дор суун гэгээрсэн байна. Нэгэнт гэгээрсэн хойноо тэрбээр олон жил бясалгал хийсэн долоон гэлэн дээр хvрэлцэн очиж, сургаалаа хайрлан шашин сурталдаа тєвєггvй оруулсан ажээ. Vvнээс хойш Буддагийн гэгээн сургаал нь дvvрэх саран мэт мандан дэлгэрчээ. Энэ сургаал тєгс тєгєлдєр, Цогц бєгєєд энгийнээс нарийн руу, гvехнээс гvнзгий рvv гэсэн логик дарааллын уян холбогдлоор дэвшсээр билиг ухааны vлэмж дээд эрэмбэ болдог аж. Бурхан багш 35 наснаасаа 80 нас хvртлээ 45 жил тасрапт-гvй ном сургаалаа айлдаж , тэдгээрт 84 мянган зvйл, сэдэв ном багтаасан гэдэг. Иймээс Бурхан багшийн сургаалаас гадуурхи хvний болоод орчлонгийн явдал, учир шалтгаан нэгээхэн бээр ч vгvй гэж хожмын мэргэд айлджээ. Бурхан багш номын хvрдийг гурвантаа эр-гvvлсэн гэж тvvний тvvх, шастирт бичсэн байдаг аж. Энэ номын хvрд эргvvлэх гэдэг нь олон мэргэд шавь нараа нэг дор цуглуулан vлэмж дээд номоо ахин дахин нягтлаж айлдаж, улам улмаа гvнзгийрvvлж байсныг хэлдэг аж. Ерєєс тэрбээр шавь нарынхаа сэтгэн бодох чадвар, оюун тархины хэмжээнд тааруулан гурван шаталбартай номлодог байсан гэх. Тvvний сургаал жирийн хvмvvний єдєр тутмын амьдралд тохирч, тvvнийг хєнгєн тєвєгvй, буянт шинжтэй болгодог бол, тэрхvv сургаал хожмын гайхамшигт мэргэд болоод идтэн, шидтэнийг тєрvvлжээ. Тухайлбар "Замбуу тивийн зургаан чимэг, хоёр их, Тєвдийн 88 шидтэн" гэж хэлэгддэг лут гайхамшигт мэргэд, хувь хvмvvс энэ сургаалын шимийг хvртэн vлэмж хvчийг олсон байна. Тэд бол гvн сэтгэгч номын мэргэд, бясалгал бvтээлээрээ сэтгэл оюуны хvчээ нээн, эзэмдэж тєсєєлшгvй шидийг бvтээгч авралт бодисадва нар байжээ. Ерєєс архад нар хэмээх тиим чанарт хvмvvс шашин, амьтны тусыг бvтээхийн тулд энэ орчлонд ахин дахин мэндлэж, буянт vйлсээ тєрел тєрєлдєє vргэлжлvvлсээр байдаг гэх. Энэ мэт ариун лавтай айлдвар, сурвалжууд хvмvvсийн заримд нь ойлгомжтой, бишрэл тєрvvлэм байдаг бол нєгєєд нь зохиомол домог, эртний гэнэн хvмvvсийн фанатик ухамерын vр дvн мэт буудаг байна. Бидний аж тєрэн буй энэхvv 21 дvгээр зуун хэмээх эрин цаг нь од эрхсийн нєлєєлєл, сансарын цагхугацааны тухайд хvн билиг оюунаа нээх, оюун санаагаа чухалчилж, тэтгэх, ємнєх тvvхээс оюуны мэргэдийг дээдлэж, тэдэнтэй холбогдох учиртай зуун гэх. Энэ vнэн байх аваас нэн завшаантай сайхан буйзаа. Бурхан номонд хvмvvн бvрийг гэгээрч бурхан болохын хувьтай, vлэмж сансрын бичил сансар болсон, сэтгэхvйн асар их хvчтэй амьтан гэж vздэг байна. Гэхдээ сэтгэлийн тэрхvv асар их хvчнээ хvн нээх аргаа тэр бvрий олдоггvй аж. Иймээс "Би" хэмээхэд эзлэгдсэн хоргомч сэтгэлд баригдан vхэж, тєрсєєр байдаг гэх. Бурхан багш гурав дахь удаагаа номын хvрд эргvvлэхдээ ємнє айлдсан хоосон чанарын сургаалаа гvнзгийрvvлж, улмаар ямарч хvнд гэгээрэх далд боломж байдаг тухай лавтай айлджээ. Тvvний энэ vеийн сургаалаас хожмоо Нагаржунайн "Магтаалын тvvвэр", Майдарын "Дээд тарнийн vндэс" гэх зэрэг билгvvн, гэгээн судрууд vндсээ авчээ. Билиг оюуны охь дээд сургаал, ёсон болсон тарнийн тухай анхны сургаалаа Бурхан багш тєгс гэгээрсний нэг жилийн ойн дээрээ тэргэл сартай єдєр айлдсан гэх. Энэ тухай сvvлчийн сургаалаа нирваан болохоосоо нэг сарын ємнє айлдсан гэж багшийнхаа намтар, цадигийг бичигчид нотложээ. Дээрхийн гэгээнтэн 14 дvгээр Далай лам тарнийн тухай олонтаа айлдсан байдаг. Гэгээнтэн бээр "Тарни гэдгийг vгчлэн тайлбал vргэлжлэл, буюу євлєх чанар гэсэн утгатай юм. Очир оргилын тарнид буюу йогийн тарнийн ангийн эх бичигт тарни бол юуны ємнє билиг оюун юм уу, ухааны vл тасалдах чанарт хамаарах vл тасалдах чанар гэсэн vг. Чухам тарнийн энэхvv vл тасалдах чанарын ачаар бид бvхнийг айлдагчийн дээд байдалд хvрч болох юм" хэмээн айлджээ. Бурхан багш тарнийн тухайд айлдвар тавихдаа тvvний энгийн хялбар хэсгийн тухайд жирийн гэлэнгийн дvрээр заларч айлдсан бол, харин нарийн дээд хэсгийн тухайд айлдахдаа тvvний гол бурхдын дvрд хувилан айлдаж байсан гэж шавь, уламжлагч нар нь батлан хэлж vлдээжээ. Тарнийн хvчийг эзэмшиж сэтгэл оюуны хvчээ шид бvтээл болгогч нь судрын ёсонд мэргэшиж, зовлон, тvvний шалтгааныг ухаарч, тvvнээс гэтлэн ангижирсан тєдийгvй хоосон чанарыг онон барьсан байх ёстой ажээ. Бурхан багшийн тарнийн ёсны сургаалыг цогцоор авч vзсэн номыг Богд лам Зонхов 1405 онд бичсэн ажээ. 'Тарнийн мєрийн зэрэг" хэмээх ном нь 14 бvлэг бvхий 384 хуудастай том хэмжээний зохиол юм. Энэ номоор эх сурвалж хийн доктор, профессор Д.Давгадорж гуай "Буддын нууц тарнийн ёс, Монгол уламжлал" гэсэн тун євєрмєц ном бvтээгээд байгаа юм. Энэ бvтээл манай оюутан, сэхээтнvvд уламжлалт Бурханы шашныхаа хамгийн гvн нарийн, дээд хэсэгт нэвтрэн билиг оюунаа нээхэд нэгэн чухал дєхєм дамжлага болох бизээ. Бидний сэтгэл, ухаан нэгэнт адал явдал, ужид цэнгэл, бор єдєр, шар хоногийн энгийн аар саар явдлаас залхаж, тэрхvv сэтгэл оюун хэмээгчийг угаас зориулагдсан тэр зvйлд зориулахыг хvсэмжлэх болжээ. Энэ ариун зорилго, хvсэмжлэлд хувь нэмрээ оруулж буй сонин, сэтгvvл, ном зохиол бvр туйлын шинжтэй буяны vйлд хувь нэмрээ оруулж буй хэрэг бизээ. (єдрийн сонин 2005-03-28 076)