MONGOLIAN TRADITIONAL MEDICINE

    Welcome to the Mongolian Traditional Medicine Web Site

 

Anhaarna uu:  Baigalmaa emchiin bichen Mongoliin ulamjlalt anagaah uhaanii tuhai nomiin hesgees (100 orchim huudas) unshihdaa Arial Mon usgiin fontoor bichsen uchir delgetseesee

Internet Explorer - View-Encoding - Cyrillic Windows-g songooroi.

Unegui Nom, Free Online Book

Монгол Анагаах Ухааны шинжлэн тодлож онош тавих ёсон

1.  Монгол эмнэлгийн онош тавих ухааны хєгжлийн товч тїїх

2.  Монгол эмнэлгийн шинжлэн тодлох онош тавих ухаан

3.  Монгол эмнэлгийн оношлолын судлалд хэрэглэгдэх уламжлалт шинжилгээ

4.  Монгол анагаах ухааны мод талбих ёсон хийгээд оношлогооны товч хураангуйлал

5.  Монгол эмнэлгийн оношлолын ач холбогдол

 

I  Бїлэг:  Їзэж шинжлэх шинжилгээ

Нэгдїгээр хэсэг: Євчтєний биеийн гадар байдлыг шинжлэх

1.  Нїїр царайны єнгє зїсийг шинжлэх

2.  Ухаан мэдрэл, цог жавхланг шинжлэх

3.  Биеийн гадар байдал

4.  Арьсны байдал

5.  Булчин махны байдал

6.  Їс

7.  Хумс

8.  Таван эрхтэнийг шинжлэх

9.  Нїд

10.         Чих

11.         Хамар

12.         Уруул

13.         Хэл

14.         Буйл

15.         Залгиур

16.         Шїд

17.         Тагнай

18.         Хавдрыг шинжлэх

Хоёрдугаар хэсэг: Ялгадасны зїйлийг шинжлэх

1.  Цэр, шїлс

2.  Бєєлжис

3.  Баас

4.  Шээс

5.  Цусыг шинжлэх

 

II  Бїлэг:  Хїрэлцэх шинжилгээний арга

Нэг. Судлыг шинжлэх арга

1.  Судлыг шинжлэхээс ємнє анхаарах зїйл

2.  Судлыг дарж їзэх орон

3.  Судлыг шинжлэн їзэх цаг

4.  Судлыг шинжлэх ёс ба дарах хэмжээ

5.  Цул савын судлын лугшилтын ялгаа

6.  Эрїїл хїний судлын лугшилт

-         Їндсэн 3 судал

-         їндсэн судлын лугшилтын байдал

-         эрїїл судлын лугшилтын тоо

-         эрїїл лугшилтын байдал

7.  Євчний судлыг шинжлэх

-         ерєнхий лугшилт

-         халууны лугшилт

-         хїйтний лугшилт

-         тусгай лугшилт

-         халуун чанартай євчинд голдуу илрэх судал

-         хїйтэн чанартай євчний 6 зїйлийн судлын лугшилт

-         6-н хурууны доорхи лугшилтаар ерєнхийлэн шинжлэх арга

8.  Судлыг шинжлэхэд тохиолдох хэдэн зїйлийн эндїїрэл

-         їндсэн судлын эндїїрэл

-         онцгой эндїїрлийн 6 зїйлийн судлын лугшилт

-         їндсэн судал болон ерєнхий халуун, хїйтний судлын лугшилттай эндїїрэхийг ялгаварлах

9.  Судлыг 4 цаг 5 махбодитой уялдуулан шинжлэх

-         5 махбоди ба 4 цаг улирлын харьцаа

-         5 махбоди болон цул савын харьцал хийгэд тухайн їеийн судлын лугшилт

-         5 махбодийг 5 харьцалтай уялдуулан тоолох арга

-         5 махбодийг 5 харьцалаар тоолж бодитой шинжлэх арга

10.         Їхлийн судлыг шинжлэх

-         їндсэн судлын гїйдэл урвах

-         їндсэн судал эс бїрдэх

11.         Їндсэн судлын лугшилт зогсох

-         євчний зогсолт

-         їхлийн зогсолт

-         ер бусийн нєхцлийн зогсолт

 

Хоёр: Дарж тэмтрэн шинжлэх арга

- євчний эх хэсгийг дарж тэмтрэн шинжлэх

- арьс, хєрсний халуун хїйтэн, зєєлєн ширїїн зэргийг шинжлэх

- цул сав зэргийн бэлчрїїдийн ар богино нурууны голоор дарж

   тэмтрэн шинжлэх

- 4 мєчийг шинжлэх

 

III  Бїлэг:  Асуух шинжилгээ

    

-         Энгийн байдлыг асуух

-         Євчний їїсэлтийг асуух

-         Явдал мєрийг асуух

-         Одоо євдєж буй байдлыг асуух

-         Туслах хорлохыг асуух

IV  Бїлэг:  Сонсох шинжилгээ

 

V  Бїлэг:  Їнэрийн шинжилгээ

 

VI  Бїлэг:  Хїїхдийг судлан шинжлэх

1.  Асууж шинжлэх

2.  Їзэж шинжлэх

-         нїїр царайн байдлыг шинжлэх

-         хїїхдийн чихний судлыг їзэх

3.  Хїїхдийн долоовор хурууны судлыг шинжлэх

4.  Хїїхдийн гарын бугуйн судлыг барьж шинжлэх

 

Монгол эмнэлгийн оношлогоо

1.  МАУ-ны мод талбих ёсон хийгээд нууц гарын авлагын тайлбар

2.  Чоймпил тойны жор буюу нандин эрдэнийн шимийн хураангуй

3.  Монгол эмнэлгийн дотор салааны товч

Хєх Биндэряа Санжаажамц

Лхантєв

4.  Рашааны цагаан сїїдэр

5.  Монгол тэжээхїйн ухаан

6.  Оточ манал бурхны зарлигаар

7.  Монгол эмнэлгийн оношлогооны аргууд

8.  Нандин эрдэнийн шимийн хураангуй

9.  Маш гайхамшигт хуримын сан

Алтан хадмал Дармаа маарамба

10.         АУ-ны 4 Їндэс Хойд бїлэг Чинмайн жїд

 

 


 

1.Монгол эмнэлгийн онош тавих ухааны хєгжлийн товч тїїх

 

МЭЄ III-I зууны їед оршин тогтнож байсан Хїннї гїрний их хаан Модун Шаньюн їед монголчуудын био хэмнэлийг тоооцож билгийн улирлын тооллыг амьдрал ахуйдаа хэрэглэж байсан ба халуун хїйтний тухай ойлголт, арга  билгийн тухай ойлголт нэгэнт бий болж амьдрал ахуйд хэрэгжїїлж байсныг тїїхэнд тэмдэглэгдэн їлдсэнээс їзэхэд тїїнээс ємнє аль эрт цагаас оношлолын ухааны суурь тавигдаж улмаар уламжлагдан хєгжсєєр шинжлэх ухааны тогтсон хэлбэр болтлоо хэдэн мянган жилийг ардаа орхисон байна.

IX зууны їед Тєвдийн Ютэг Ёндонгомбо “Дєрвєн  їндэс”-тээ Монгол тєєнийг бахархан тэмдэглэсэн байдаг бол XIII зууны їед Чингис хааны цэрэгт тусгай эмч ажиллаж 1226 онд монголын цэргїїдийн дунд хижиг євчин гарсныг гишїїний їндсээр эмчилж байсныг “Юань улсын тїїх”-д тодрохой тэмдэглэсэн байдаг

1330 онд их Хубилай хааны оточ Сутайбилигт хїний биеийн бїтцийн тухай анхны зурагт толийг зохиосон ба XIV зуунд Раш-аддины “Судрын чуулган”-д <монгол аргаар оточлох нь дэлхийд алдаршжээ> гэж тэмдэглэн їлдээсэн байдаг нь XIV зуунаас ємнє Монголд монгол анагаах ухааны (МАУ) мэдлэг туршлага баялаг байснаар монгол эмчилгээний гайхамшиг дэлхийд алдаршиж байсныг харуулж байна.

XVIII зуунд Дээд Монголын Ишбалжирын  “4 рашаан”-д бичсэн євчнийг шинжлэн таних арга, Цахарын алдарт анагаах ухаантан Лувсанчїлтэмийн зохиосон “Судал шинжлэхїй товч”, XIX зууны Далай вангийн хошууны Лувсанчоймболын жїдї нинжорд байдаг “Судал шээсийг шинжлэх тухай”, XX зууны монгол анагаах ухаантай Жигмэдданзанжамцийн ”Євчин шинжлэх ёсон”, Анагаах ухааны 4 їндэст бичсэн “Судал шээсийг шинжлэх товч” зэрэг зохиолуудад монгол эмиэлгийн таниж онош тавих тухай тодорхой бичсэн байдаг.

 

Єнєєдєр МАУ-ны бараг бїх онол, арга, эмчилгээний уран засал, эм тангууд хятад эмчилгээний нэрээр гадаадад, дэлхийд тархаж байгаа нь туйлын харамсалтай юм. Тус аргаар эмчилж байгаа эмч нар ч монгол эмнэлэг гэхээсээ илїї Хятад эм арга засал гэж хэлэх дуртай болсон нь нэгэнт хятад эмнэлэг нэрээр дэлхийд алдаршиж, нэр хїнд нь єссєнийх болтой.

Гэвч хэдэн мянган жилийн тїїхтэй монгол эмнэлгийг мартаж болохгїй бєгєєд харин салгаж ойлгох хэрэгтэй юм. Энэтхэг, Тєвд, Монгол анагаах ухаан бол аргын шинжлэх ухаан, харин Хятад, Вьетнам, Солонгос, Япон анагаах ухаан бол билгийн шинжлэх ухаан юм. Їїнийг зааглан, салгаж ойлгох нь тун чухал юм.

Монгол анагаах ухаан нь Энэтхэг, Тєвдийн анагаах ухаанаас онолын талаар баяжигдан системчлэгдсэн гэж їздэг боловч монголчууд єєрсдєє энэхїї анагаах ухааны хєгжилд олон олон шинэ алхмуудыг, нээлтийг хийснээр Энэтхэг-Тєвд-Монгол эмнэлгийн системийг онол, практикийн шинэ шатанд хїргэсэн байна. Иймээс энэ анагаах ухааны системийн хєгжлийн дээд тївшин нь сїїлийн 200 жилд хєгжїїлсэн монголчуудын бїтээж туурвисан ном сурвалж гэж хаа ч хїлээн зєвшєєрдєг бєгєєд XXI зууны анагаах ухааны 1 том тулгуур хэсэг нь мєн гэж эрдэмтэд їзэж байна. Учир нь монголчууд энэхїї анагаах ухааныг энэтхэгийн халуун бїс, тєвдийн єндєр уулын бїсийн онцлог байдлыг нь тал нутаг болон Ази, Европын бїс нутагт тохирсон эмчилгээ явуулах онол-практикийн їндсийг нээж єгснєєрєє уг анагаах ухааны системийн дэлхийн тавцанд нэр хїнд нь єсєхєд хосгїй гавъяа байгуулсан юм.

Монгол эмнэлгийн хєгжлийн тїїхэнд олон янзын бэрх хэцїї саад бэрхшээл гарч байсан ба тїїний дотор харийн хэрцгий, тїрэмгий бодлого, шашин мєргєлийн уусгах дарангуй нєлєєнєєс монгол эмнэлгээ тєдийгїй їндэсний соёл иргэншлээ цэвэр ариун авч хамгаалан хєгжїїлэх явдал монголчуудын олон зууны туршид эрхэмлэн байсан амин чухал асуудал байсан. Энэ тухайд тїїхэн баримтыг цухас дурдахад “Монголын нууц товчоон”-д монгол мэргэд бїтээлдээ нэрээ нууцлан, тєвд хэлээр бичих болсон нь їндэсний соёл иргэншлээ хамгаалах тэмцлийг бїтээлээрээ дамжуулан тавьсныгаа илэрч нухчин дарагдахаас болгоомжилж байсных аж.

 

 

2.  Монгол эмнэлгийн шинжлэн тодлох онош тавих ухаан

 

Євчнийг шинжлэн тодолж онош тавих явдал бол монгол эмнэлгийн анагаах ухааны доторхи нэгэн чухал бїрэлдэхїїн болно. Ямар нэгэн євчнийг анх удаа їзэж тодорхой оношлох буюу эмнэн засахад суурь болж єгєхєєр їл барам тїїний бїх талын шинж байдлыг монгол эмнэлгийн онолоор їзэх, хїрэлцэх, асуух зэрэг шинжлэлийг гол болгож цаашид бїх талын шинжилгээгээр нарийн тодорхой їзлэг хийж уул євчний мєн чанарыг зєв оновчтойгоор тодруулахыг шинжлэн тодлолт ба онош тавих гэнэ. Оношлолын судлалын шинжлэх зарчим нь сэтгэн бодох аргыг хэрэглэх явдал юм. Єєрєр хэлбэл аливаа євчний нарийн будлиантай хутгалдан илэрч байгаа шинж тэмдгийн дотроос євчний мєн чанарыг тєлєєлж чадах зїйд нь бїх талаар гїнзгий їзлэг судалгаа хийж, євчний їїссэн шалтгаан, тохиолдсон нєхцєл, євчний буусан орон, илэрч байгаа шинж, тусалсан, хоролсон эмчилгээний тэнэлт, харилцан нэгдэж байгаа эсэх зэргийг хооронд нь уялдуулан бодох зарчмыг баримтлахыг їндсэн зарчмаа болгоно. Їїнд:

-         євчний шалтгаан нєхцлийг їзэж олох зарчим

євчин бїхэн юуны ємнє їїссэн шалтгаан, їїсгэх нєхцлийн нєлєєгєєр їїсдэг ба євчний дотоод їндэс нь євчний шалтгаан, гадаад нєлєєлєл нь євчний нєхцєл болно. Єєрєєр хэлбэл хїний биед тєрєнх байсан хий, шар, бадганад ямар нэгэн гадны харшилдах нєхцєл нєлєєлбєл харьцангуй тэнцвэрээ алдаж євчин болн.о Євчний їїссэн шалтгаан, їїсгэсэн нєхцлийг олох явдал нь євчний шинжилгээгээр тухайн шалтгаан нєхцлийг ажиглаж шинжлэх арга болох бєгєєд євчин эмгэгээс сэргийлэн засахад чухал ач холбогдолтой.

 

-         Євчний буцсан орныг тодорхойлох зарчим

Євчний урвалт нэгэнт бий болсон їед хїний биеийн аль нэгэн бїрэлдэхїїнийг євчлїїлдэг. Євчний тусалт явцаар хэлбэл арьсанд тархах, ясанд дэлгэрэх, судалд гїйх, ясанд шунах, цулд буух, саванд унах гэсэн 6 явц байдаг. 5 цул эрхтэнд цэцэг ургах гэж бий. Тухайлбал 5 цул эрхтэний аль нэгэн ямар нэгэн євчинтэй болбол тїїний цэцэг болох 5 эрхтэний аль нэгэнд илэрч гарсан шинж тэмдгээс ямар євчин буусныг ялгаж танидаг. Жишээлбэл: хэлний гол хэсэг нь харлах ба хэл хєшїїн болох мэтээс зїрхэнд гэм їїссэнийг мэднэ. Энэ мэтээр євчний буусан орныг тодорхойлон мэдэж болно.

-         Илэрч байгаа билэг чанарыг ялгаварлах зарчим

Євчний билэг чанар бол тїїний дотоод мєн чанарыг илтгэн засах зайлшгїй їзэлт болно. Євчнєєс саланги билэг чанар гэж байхгїй бєгєєл билэг чанараас ангид євчин гэж їгїй. Дїр урваж євчин болсон 3 гэмийн билэг чанар бол єєр єєрєє тогтсон хэмжээнээс ихдэж, дутсаны шинж илрэх бєгєєд хямралдсаны ерєнхий шинжийг їзїїлж байдаг тул эдгээрийг сайтар шинжлээд орон цаг зэрэг нь бїгдээр 1 зэрэг нийцэж байвал дан євчин  2, 2-оор нийлж байвал хавсарсан євчин, 3 ба тїїнээс дээш бїрдсэн байвал хурсан євчин гэж тус тус оношлоно.

 

-         Туслах хорлох ерєндєгєєр тэнсэн шинжлэх зарчим   

Шинжлэх хугацаанд тусгай тэнсэлгээ хийх чухал болсон, эсвэл анхны оношоор эмчлэх їед хэрэглэж байгаа идээ, ундаа, явдал, эм заслаас туслах, хорлох байдал гардаг. Їїний аль нь ч уг зарчимд ордог. Иймд хэрэглэсэн идээ, эм тагийн юу нь тусалсан, хорлосон ба тустай, хортой бахыг мэдэж авсны їндсэн дээр цаашдын зохих харьцаанд хэрэгжїїлэх ерєндєгєє зохистой тохируулна. Энэ бол хїнд євчинд байнга хэрэглэдэг оношлох зарчим юм.

- Оношлолд шинжлэх ба задлалт хийх

Шинжлэхэд голдуу їзэх, хїрэлцэх, асуух, сонсох, оношлох тэргїїнтэн уламжлалт аргуудыг ашиглаж євчний їнэн бодит байдлыг нягтлан шинжлэхэд їндсэн баримт болох чухал материалыг эзэмших явдал болно. Задлалт хийхэд тэдгэр їндсэн баримтлал болох чухал материалаа бїх талын задлалт хийж энгийн жам ёс ба онцгой хувиралтыг сайтар нягталж, гадар илрэлийн шинж тэмдэгт автагдахгїйгээр дотоод мєн чанарыг эзэмших явдал болно.

 

Монгол эмнэлгийн оношлолын судлалд хэрэглэгдэх уламжлалт шинжилгээ

 

Їїнд:

1.  Їзэх

2.  Хїрэлцэх

3.  Асуух

4.  Сонсох

5.  їнэрлэх зэрэг болно. Эдгээр шинжилгээгээр олсон материалаа хураангуйлж гол ба дэд, жинхэнэ ба хуумгай баталгаатай ба сэшигтэй зэргийг ялгаварлан гадаад їндсэн 6 євчин ба халуун, хїйтэй хоёртой уялдуулан зєв оношлох зорилгодоо хїрч чадна.

 

Монгол анагаах ухааны мод талбих ёсон хийгээд оношлогооны товч хураангуйлал

 

Монголын анагаах ухааны эртний зохиол болох “Язгуурын їндэс”-д шинжлэн тодлохыг: їзэх мод, хїрэлцэх мод, асуух модоор жишээ болгон хураангуйлж товч дєхмєєр оношлогооны бїх явцыг тайлбарласан байдаг.

 (Зургаас харна уу)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэг.  Нїдээр їзэж шинжлэхийн мод

 

Їїнд 2 салаа (хэлийг шинжлэх, шээсийг шинжлэх салаа) 6 навч (хий, шар, бадганын) байдаг.

1.  Хэлийг шинжлэхийн салаа: хий, шар, бадганын 3 навч буй. 

1.1 Хийн хэл бол улаан бєгєєд хуурай ширїїн гэж 1 навч болно.

1.2 Шарын хэл бол цайвар шар, зузаан єнгєртэй гэж 1 навч болно.

1.3 Бадганын хэл бол цайвар зузаан, зєєлєн нойтон гэж 1 навч болно.

2.  Шээсийг шинжлэхийн салаа: хий, шар, бадганын 3 навч буй. 

2.1 Хийн шээс бол ус адил бєгєєд хєєс нь хєєс ихтэй гэж 1 навч болно.

2.2 Шарын шээс бол улбар шар бєгєєд їнэр уур нь их гэж 1 навч болно.

2.3 Бадганын шээс бол цагаан бєгєєд їнэр уураар бага гэж 1 навч болно.

 

Хоёр.  Хуруугаар хїрэлцэн шинжлэхийн мод

 

Їїнд 3 салаа (хийн, шарын бадганын салаа) 3 навч (хий, шар, бадганын) байдаг.

1.  Хийн судлыг шинжлэхийн салаа:  хийн судлын нэгэн навч буй

Хийн судал бол хєндий, хоосон, їе їе зогсох гэж 1 навч болно.

2.  Шарын судлыг шинжлэхийн салаа: шарын судлын нэгэн навч буй. 

Шарын судал бол тїргэн дэлгэрэхгїй эрчимтэй лугших гэж 1 навч болно.

3.  Бадганын судлыг шинжлэхийн салаа: бадганын судлын нэгэн навч буй

Бадганын судал бол живэмхий бєгєєд дорой алгуур лугших гэж 1 навч болно.

 

Гурав.  Асууж шинжлэхийн мод

 

Їїнд 3 салаа (хийн, шарын , бадганын салаа) 29 навч байдаг.

1.  Хийг асуух салаа: хєдлєх нєхцєл, євдєх байдал, дадтал гэж 3 жижиг салаа буй. 

1.1 хєдлєх нєхцлийн жижиг салаа: хєнгєн ширїїн гэж 1 навч буй

1.2                     євдєх байдлын жижиг салаа: эвшээж чичрэх, суниах, жихїїцэх, сїїж бэлхїїс, яс, їеээр євдєх, хэсэж хатгалах, хоосноор єгших, эрхтэний мэдрэл соргоггїй болох, сэтгэл санаа їймрэх, єлсєхийн цагт євдєх гэж 9 навч буй

1.3                     Дадталын жижиг салаа:  тослог шимт туслах гэж 1 навч буй

 

2. Шарыг асуух салаа: хєдлєх нєхцєл, євдєх байдал, дадтал гэж 3 жижиг салаа буй. 

2.1 хєдлєх нєхцлийн жижиг салаа: хурц, халуун гэж 1 навч буй

2.2                     євдєх байдлын жижиг салаа: ам гашуурах, толгой євдєх, бие

халуурах, цээжээр хатгалах, шингэсэн хойно євдєх гэж 9 навч буй

2.3                     Дадталын жижиг салаа:  сэрїїн туслах гэж 1 навч буй

 

3 Бадганыг асуух салаа: хєдлєх нєхцєл, євдєх байдал, дадтал гэж 3 жижиг салаа буй. 

3.1                     хєдлєх нєхцлийн жижиг салаа: хїнд тослог гэж 1 навч буй

3.2                     євдєх байдлын жижиг салаа: дуршил амаргїй, идээ шингэхгїй бэрх, бєєлжих, ам завхарах, ходоод цанхайх, хэхрїїлэх, бие сэтгэл хїндрэх, гадар дотроосоо даарах, идсэн хойно амаргїй болох гэж 9 навч буй

3.3                     Дадталын жижиг салаа:  халуун дулаан туслах гэж 1 навч буй хэмээн

хураангуйлсан байдаг.

 

 

5. Монгол эмнэлгийн оношлолын ач холбогдол

Зєв оновчтой шинжлэн тодлож чадвал анагаах зарчим ба анагаах аргаа зєв тогтоож чадах ба улмаар євчин эмгэгийг урьдчилан сэргийлэх, эмнэн засахад маш чухал ач холбогдолтой юм. Жишээ: : Д гэгч 26 настай эмэгтэй 1995 оны хавар нєхрєєрєє сугадуулсаар орж ирсэн юм. Тэрбээр сїїлийн 3 жил орноосоо босохоор толгой нь эргэж, тэнцвэрээ алдан, айж, амьсгаа нь давчдан явж чадахгїй болжээ. Энэ хугацаандаа эмчид їзїїлэн эмчилгээ их хийлгэсэн боловч биеийн байдал нь орноосоо босч чадахгїй болтлоо улам дордсон аж. Эмч зїрхний дутагдал, хавхлагын гажиг гэж оношлон хагалгаа хийлгэхийг зєвлєсєн байна. Ийнхїї тїїнийг анх ирж їзїїлэхэд нь гол судас, амь баригч хийн, хямралт хийн євчин гэж оношлоод хий дарах, цусны гїйдлийг сайжруулах эм єгснєєр 1 сарын дараа євчтєний биеийн байдал 80% сайжирч, 3 сарын дараа  бїрэн эдгэрч улмаар хамтран ажилласанаар 4 жил болоход дахин євчин нь хєдлєєгїй билээ.

 Тїїний ээж 53 настай Э-ийн  цус єтгєрч, цусны судас бєглєрєн, зїрхний дутагдал хэмээн оношлогдон эмчийн байнгийн хяналтанд оржээ. Зїрхний эмийг байнга хэрэглэхийг эмч зєвлєсєн бєгєєд, биеийн хїчний ажил, хєдєлмєр хийвэл єтгєрсєн цус зїрх, тархины судсыг бєглєєд хэзээ ч їхэх аюултай гэсэн тул хєдєлгєєнгїй хэвтэрт орж, зїрх, судасны сэхээн амьдрулах тасагт хэд эхэдэн удаа хэвтсэн бєгєєд хэвтрийн дэглэмд орсон байлаа. Тэрбээр миний зєвлєгєєг даган эм тангаа сайтар уусны дараа цусны шинжилгээнд ороход цусны єтгєн хэвэндээ орсон ба зїрхний їйл ажиллагаа сайжирснаар 6 сарын дараа гэхэд хэвтрийн байдлаа бїрмєсєн орхиж, ажилдаа буцан орж, зїрхний эмээ хаяж, ємнє нь амьсгаадах, хавагнах, толгой эргэх зэрэг зовиуртай байсан нь огт їгїй болсон юм. Энэ бол монгол эмнэлгийн їїднээс їзэхэд, хий цусны гїйдэл саатсан, бадган, хий, цусны халуунтай хавсарсан євчин байсан тул бадгана, хийг цусны халууныг дарах, цусны эргэлтийг сайжруулах эмчилгээ хийсэн.

Євчтєн В 46 настай, цусны цагаан бєєм ихэссэн євчтэй. (лейкоцитоз) Химийн эмчилгээ 2 удаа хийлгэсэн, биеийн байдал  маш хїнд  байсныг монгол анагаах ухааны їїднээс элэг, дэлїїний хий цусны гїйдэл, саатсан, цусны тамир барагдах євчин гэж оношлоод элэг, дэлїїний тамирыг нєхєн цусны тамирыг сайжруулах эмчилгээ хийснээр бїрэн эдгэрсэн.

Энэ мэтээр жишээ нуршиндурдалгїйгээр цааш хэлэхэд цєс, бєєрний чулууг хайлуулах, сав, элэг, бєєрний уйланхай, тархи болон бусад эрхтэний хоргїй хавдар, хорт хавдрын I, II їе, зїрх цусны системийн євчин, тєрєл бїрийн харшил, нїд, чихний євчин, яс зєєлрєх євчин, арьсны тєрєл бїрийн євчин, олон жил болсон псериоз (їлд), їс хємсєг зулгарсан гээд маш олон євчнийг зєвхєн монгол эмнэлгийн аргаар оношлогоо хийж, эмчилж, эмчилгээний эхэн ба тєгсгєлд нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэн харахад тїїний зєв оношлогооны, эмчилгээний ач холбогдол шууд харагдаж байдаг билээ. 

 

I  Бїлэг:  Їзэж шинжлэх шинжилгээ

Нэгдїгээр хэсэг: Євчтєний биеийн байдлыг шинжлэх

Євчтєний биеийн гадар хэсгийн хувирлын байдал, мэдрэл, ухаан санаа, єнгє зїс, цог жавхлан, биеийн бойжилт, тамир тэнхээ, биеийн хэсэг газрын єєрчлєлт, яр шарх, хавдар, сэрхэрсэн ба хатсан, тахирч мурийсан ба татсан дотор эрхтэний євчнийг шинжлэн тодруулах явдал болно.

    

1.  Нїїр царайны єнгє зїсийг шинжлэх

Нїїр царайны єнгє зїс бол хїний махбоди, тамирын илрэл болдог. Иймээс хацар, нїїрний єнгє илрэлийн гїн, гїехэн, булбарай ширїїн, хээнцэр бїдгээс эрїїл їедээ махбоди тамирын їйл ажиллагаа сайн эсэх, євчилсєн їед євчний хїнд хєнгєн байдлыг таамаглан мэдэж болно. Їїнд

- хїмїїсийн эрїїл їе дэх нїїр хацарын єнгє зїсийн илрэл нь ерєнхийдээ єчїїхэн шарангуй бєгєєд улбар гєлгєр мєртлєє булбарай байдаг. Гэвч хїн нэг бїрийн тєрєнх махбодийн євєрмєц чанарын онцлог, оршин амьдарч байгаа орон сууц хийгээд цаг улирал, уур амьсгал, эрхэлж байгаа ажил їйлс зэрэг нь адил їгїй байдаг зэргээс шалтгаалан бага хєхєвтєр, улбар цагаавтар, харавтар мэт зєрєєтэй байсан ч тэдгээр нь эрїїл єнгє зїсэнд байх ёстой тэрхїї єнгє гялбаа зэрэг илрэлээ ямагт хадгалж байдаг.

 - Эсийн олон чанар дийлэнх євчтєний нїїр царай бол еєнхийдээ хєхєвтєр бєгєєд цонхигор, нїїрийн энд тэнд нь таталдах буюу эсвэл нэг тийш муруйх, эрхтэнїїдийн хєдєлгєєн нь тогтворгїй байдаг. Їїнээс гадна муу цусны гэмээс болж нїїр царай борлох буюу алаг болдог їїнээс ялгах хэрэгтэй.

- ШМЧД євчтєний нїїр царай бол ерєнхийдєє улбар шар буюу харавтар хїрэн бєгєєд тослог хєєнгє шиг їзэгдэнэ. Шанаа ба нїдний хэсэгт нь шарлах, уруул нь хатах S хагарсан шинж їзэгдэнэ

Энэ нь євчнєєс болсон хувиралтай мєн чанарын талийн ялгаатай байдагийг їзэж харахад бэрх биш юм. Їїнд єнгє зїс зэвхийрэх, цонхийх, цайх, хувхайрах, ямар нэг сэвх буюу хаг тогтох, єнгєгїй болох, огсруутах зэрэг бол цєм эрїїл бусийн шинж юм.

- Бадгана МЧД євчтєний нїїр царай бол ерєнхийдєє цайвар бїдэг. Гэвч цулын тамир дорой, хїнд царай цайвар байдгийг їїнээс ялгах хэрэгтэй. Уруул буйл нь цайвар, зан ааш, биеийн хєдєлгєєн нь аажуу тайвуу байдаг.

Тийнхїї

-         халуунтай бол царай нь улайж барайна.

-         Хїйтэнтэй бол царай нь цайж хужийна.

-         Хийн чанартай євчин ба зїрхний архаг євчнєєр нїїр царай нь хєхєрч уруул буйл нь цайрсан, 2 єндгєн хацрын доод хэсгээр нь огсруутаж шаравтар болно. (зургаас харна уу )

Зураг

 

 

 

 

 

-         Шарын чанар бїхий євчин ба элэгний, цєсний євчнєєр нїїр царай нь шаравтар улаан, харавтар хїрэн, багахан тосорхой бєгєєд шанаагаар шаралж, магнай хэсгээр нь огсруутаж ширїїн болно. 

 

 

 

 

-         Бадганын чанар бїхий євчин ба дэлїї, ходоодын євчнєєр нїїр царай нь цайж, чилбайн, хамрын їзїїр нь огсруутаж ширїїн болно. (Зураг)

-         Хавсарсан хурсан євчин бол дээрх євчнїїдтэй холилдон гарна.

 

 

-         Нялх хїїхдийн  цээжний халуун байвал 2 єндгєн хацар нь улайж, уруулын хэсэг нь цайрна. (Зураг)

 

 

-         Сїї тэргїїнтэн идээ ундаанд гэмтвэл 2 нїдний орчим ба хамрын дээд тал, 2 хємсєг, нїдний хооронд хэсэг хэсэг хєх болно. (Зураг)

-         Удсан євчин, хїнд євчин, тамир барагдсан євчинд єнгє зїс нь хувхайран будангуйрч, уржайж байснаасаа гэнэт улайх мэт засарч сайжирвал эрїїлийн урьдчилсан шинж болно.

 

2.  Ухаан мэдрэл, цог жавхланг шинжлэх

Хїмїїсийн гадна талд илэрч байдаг ухаан мэдрэл, цог жавхлан бол эрїїл їеийн биеийн дотоод гадаадын эрїїлийг тєлєєлж байдагаар барахгїй євчтєний биеийн дотоодын євчний мєн чанарын хїнд хєнгєн нь гаднах илрэлтэйгээ шууд холбоотой байдаг.

№№№№ Єнгє зїс бол хїмїїсийн цог жавхлан, оюун санаа, урам зоригийг хамарсан, биеийн дотоод, гадаад нэгдмэл  бїхэл цогцсын ерєнхий тусгал бєгєєд мах моди нь тамирын зохицонгуй байдлын биеийн гаднах бодитой илрэл мєн. Хїний бие дэх тунгалагийн охь шим болсон “Єнгийн дээд” нь зїрхэнд хурж, бїхэл биедээ тїгж байхыг їзїїлэх хэмжїїр мєн. Иймээс єнгє байдлаас цог бадрангуй байх эсэх нь эрїїлийн їедээ тамир єнгє нь хэр зэрэг євчнийг эсэргїїцэх дотоод тамир чадал тэгш эсэхэд холбогдох бєгєд євчилсєн їед євчин тахлын хїнд хєнгєн ба ерєндєгийг хїлээн авах шим хїч сайн эсэхийг жишин мэдэж болно. Їїнд хїмїїсийн эрїїл їе дэх єнгє байыдлын илрэл нь ерєнхийдєє жавхлантай, урам зориг гїнзгий, мэдрэмж тод, дурдал сэтгэхїй сэргэлэн, тусгал соргог, їг хэлэх тод оновчтой, хєдєлгєєн зохицонгуй, амьсгаа тэгш, нїдэндээ цогтой, нїїрэндээ галтай байдаг. Їїний эсрэг болвол даруй євчилсєн шинж болно. Тухайлбал,

-         хий євчин бол ерєнхийдєє їгэнд ундууцах, санаа шїїрс алдах, хэл ам нь хэлгийрэн тїдгэлзэх, дурдал мэдрэл нь буурай болох, эсвэл олон їглэх буюу дэмий балай ярих, нойр тэгш їгїй болох, їглэх, инээх, дуулах, бїжиглэх, ханиах, таталдах, їхэдхийж сэтгэл нь їл баясах, амьсгаадах шинж їзїїлнэ.

-         Шар євчин бол бачимдах, уцаарлах, амьсгал давчдах, хойргошин залхуурах, арга ааш барах шинж їзїїлнэ.

-         Бадгана євчинд дурдал балархай, унтамхай, мэдрэмж бодонгуй, бие сэтгэл нь хїнд, дур амгалангуй, дуршил нь хаагдах шинж їзїїлнэ. а

               

Иймээс їзэн шинжлэхийн гол бїрэлдэхїїн болдог мэдрэл ухаан, цог золбоот байдлыг анхаарах нь маш чухал байдаг. Энэхїї шинжилгээнд багтдаг 5 цул эрхтэний цог сїлд нь ямар байхыг нарийвчлан шинжлэх хэрэгтэй. Жишээлбэл: Хэдийгээр гадар талаас нь їзэхэд євчний хїч нь бага юм шиг боловч толгойгоо бєхийлгєн биеэ атийх, хєдєлгєєний  хїч нь багасах, 5 цул эрхтэний сїр сїлд нь буурсан, ухаан мэдрэл нь муудсан бол євчний хїч нь хїнд буюу тамир тэнхээ нь доройтсон шинж илрэл болно. Хэдийгээр хэвтрээсээ босч чадахгїй болж, євчний хїч нь хїнд шиг байдалтай боловч ухаан мэдрэл нь сайн бєгєєд 5 цул эрхтэний сїр сїлд нь сайн, їг яриа нь тод, амьсгал нь тэгш, тамир тэнхээ нь буураагїй бол євчний хїч нь хєнгєн байхын илрэл болно.

 

3.  Биеийн гадар байдлыг шинжлэх

Биеийн гадар бол хїмїїсийн тєрєнх чанартай голлосон махбодийн эзэлхїїний суурь дээр илэрч гарсан бие цогцсын хэв дїрс болно. Иймээс биещийн байдлын єндєр богино, бїдїїн нарийн, тарган туранхай, гэдгэр бєгтгєр, тэгш муруйгаас эрїїл їеийн бие махбодийн чийрэг дорой, шим тэжээл ба єсєлт бойжилтийн сайн муу, євєрмєц чанар ба удаашилт чанарыг таамаглан мэдэх, євчилсєн їед євчний тусалт зэргийг жишин мэдэж болно. їїнд:

- эрїїл хїмїїсийн эрїїл євєрмєц чанарын байдалд хийн євєрмєц чанартан бол бие бялдар бага, 4 мєч нь нарийн урт, бугуй ба хуруу нь нарийн, ахар яс нь хєнгєн, їес ил, гавал нь дээш доош, ємнє хойшоогоо их, хацар гїдгэр, хамар хавчгар босоо, эрїї шувтгар, хїзїї нарийн єндєр, мєр дал шувтан, цээж євчїї нуруу, бїсэлхээр бєгтєр, хэвлий аарцаг бага, мах булчин нимгэн, зан ааш тогтворгїй, хєдєлгєєн хєнгєн шаламгай, алхаж гишгэхэд їеийн завсар дуу гарна.

- Шарын євєрмєц чанартны бие бялдар дунд зэрэг, биеийн бїх хэсгийн бїтэц нь жигд тэгш, магнайн хуниас их, яс їес нь сулавтар, зан ааш нь догшин, хэдэр омогтой, хєдєлгєєн бушуу шаламгай, мах булчин нь харьцангуй чанга байдаг.

- Бадганын євєрмєц чанартан бол бие бялдар нь том, яс бїдїїн, їес тэнїїн, нїїр царай их, цээж ханхагар, мєр том, єргєн, эрїї их, хїзїї бїдїїн, хэвлий аарцаг том, зан ааш нь тєв талбиун, мах булчин зузаан, нуруу бэлхїїсээр шулуун гэдгэр,  хєдєлгєєн нь аажим тогтуун байдаг.

Хэрэв хїмїїсийн євєрмєц чанартай євчний махбоди адилхан байвал тэр нь євчний хїндрэлтийг авчирах бололцоо их байдаг. Иймээс бид биеийн євєрмєц чанарыг бие айдал, їйл ажиллагаа, илчийн хїчин зэрэг хэдэн талаар ялгаварлана.

Оношлолын їїднээс хэлбэл єсєлт, бойжилтийн гїйцэд хэмжээ, шим тэжээлийн хангамж хїрэлцээ, хатуужил боловсролын давталтыг хэр зэрэг хїртсэн тусгалуудыг анхаарана. Ингэхдээ биеийн єндєр богино, хэв байдал, бїтэц бїрэлдэхїїний тэнцэл, биеийн жин, цээж ба дал мєрийн єргєн нарийн, арьс хєрсийн зєєлєн гєлгєр, сээр нурууны тэгш шулуун, їе гишїїний жигд тэнїїн, мах булчингийн уян хатан зэргийг ашиглана.

Євчлєхийн хувьд хэлбэл:

-         Бадгана хийн євчтєнд таргалах євчин, судас хатуурах євчин, цусны даралт єндєр болох хэлбэрэл їлэмж их байдаг.

-         Цус шарын євчтєнд уушигны єтєр, ходоод гэдэсний шар, тэдгээрээс унасан бор болох хэлбэр маш их.

Хєдлєх байдлыг анхаарах

- Хий євчинд биеийн хєдєлгєєн тїргэлэх буюу удаашрах, эсвэл оновчгїй болох, толгой гэгэлзэн сэжлэх, гар хєл чичигнэн салгалах, ууцаан чирж доголох ба мєр тохой нь хєшиж тахирна. Саа євчнєєр тал бие ба бїх бие хєдєлж чадахгїй болно. Їїнээс гадна хїїхдийн тахал євчинд 4 мєч нь таталдаж, матиран хандрах, ходоод євдєєд аюулхайгаа дарах, гэдэс євдєєд хїйсний орчноо дарах, хїнд євчтєн хувцас хунар, ор дэвсгэрээн урж малтах, 2 гараа хоосонд тэмтрэх зэрэг аливаа янзын шинж илрэхийг тус тус танин ажиглаж мэдэх хэрэгтэй.

 

Арьсны байдал .

Арьс бол биеийн гадар бїрхїїл. Тэр нь хїрэлцэхїїний сэрэх мэдрэмжтэй бєгєєд хамгаалах, зохицуулах, шингээх, ялгаруулах зэрэг їйлдэлтэй. Хэрэв тэдгээр мэдрэмж ба їйлдэл нь доройтох буюу хїмїїсийн бие махбоди ямар нэгэн шалтгаан нєхцлийн эрхээс болж гэмтэл шарх гал болох мэтээр євчилвєл арьсны єнгє харлах, хуурах, огсруутах, харлах, шарлах, улайх, хєхрєх, цайрах, алаг болох, хатуурах, ус татах, загатнах, гєвдрїїтэх, зузаарах, нимгэрэх, хаг тогтох, хатингартан наалдах зэрэг шинж тэмдэг їїснэ. Тухайлбал:

-         Хий чанар бїхий євчнєєр хуйх харлах, арьс хєрс ясандаа наалдах, арьс хєрс хавагнах, осгоруутахбєгєєд хїрэлцвэл ширїїн, сэрїїн, єнгє нь хєхєвтєр байдаг.

-         Шарын чанар бїхий євчнєєр арьа хєрсний єнгє нь шарлаж алт мэт болох бєгєєд эсвэл хєхрєн харлаж нясуу гєвдрїї гарч, маажвал шар ус гарч, хїрвэл халуун тєєнєнє.

-         Бадгана чанар бїхий євчнєєр арьс хєрс цайрах, хєєх бєгєєд хїрэлцвэл хїйт оргин, їлд гарсан мэт загатнана.

-         Шар усан чанар бїхий євчнєєр арьс хєрс хєєрч огсруутах, гївдрїї гарах, загатнах, маажвал шар ус цувирах бєгєєд хїрвэл ширїївтэр байдаг.

-         Хурмал євчнєєр арьс хєрс хатах, хуурай болох ба хэсэглэн халуурна.

-         Бэтгэ євчин хаана оршвол тэр хэсгийн ойролцоо байх арьсанд хаг тогтох ба хєхрєн хатна.

-         Бєєм євчнєєр арьсн єнгє улаан, хар , бор эрээн болно.

-         Улаан нїд євчнєєр арьс хєрс улайх, хуурайших, минчийх, чимчигнэн халуурах, жижиг улаан толбо їсэрхийлж гарна.

-         Тархины хорхойт євчинд биеийн ямар нэг хэсгийн арьс хєрсний доор жижиг хатуу жижрїї гарч, тэмтрэхэд шилжин хєдєлнє.

 

Булчин махны байдал

Мах бол биеийн хучилга болох булчинг зааж байдаг юм. Мах булчин бол хїмїїсийн бїхэл бїтэн органик биеийн дотно гадна ба дээр доорыг холбон барилдуулж хамгаалж байгаагаар їл барам биеийн бїхий л хєдєлгєєнд чухал ач холбогдолтой. Иймээс мах булчин эрчилж чийрэг байх эсэхээс тамир хирийн нєєц хэр зэргийг їзэж харж чадах юм. Ингэж эрїїл чийрэгийн байдлыг шинжлэхэд юуны ємнє мах булчингийн чийрэг сул байхыг їзэхээс гадна тїїнд халурах, хавдах, єтєрхєх, таталдах, чинэрэх, чимчигнэх, минчийх зэрэг шинж тэмдэг байх эсэхийг задлан шинжилнэ. Тухайлбал,

-         Хий чанар бїхий євчнєєр мах булчин нь хатаж, тураад ясандаа наалдах, хавдах, ширїїн болох буюу єнгє хувирч гївдрїї гарна.

-         Шарын чанар бїхий євчнєєр халуу оргин загатнах, шарлаж, нясуу гївдрїї гарч, маажвал шар ус цувирна.

-         Бадгана чанар бїхий євчинд мах дэлгэрч бие хєєх ба ашиг булчирхай гарна.

-         Шар усан чанар бїхий євчнєєр махны єнгє нь хєхрєх, хавтгай гївдрїї гарах ба їе їе хєєж хавдаад загатнана.

Мах булчинг шинжлэхийн дагуу булчин шєрмєсєнд бас хєших, атирах, сулрах, чангарах, тахирдах, татах зэрэг шинж тэмдэг байх эсэхийг анхарч шинжилнэ.

 

Їс

Їс бол хїмїїсийн гарын алга, хєлийн ул зэрэг 4 томоос бусад бїх биеийн гадаадад цєм тїрж бйдаг. Їсэнд шар ус, гэзэг, хємсєг, сормос, сахал, шїїрэл зэрэг багтана. Їс бол ясны цєв бєгєєд тїїнд эрхтэн махбодийг бэхлэн хамгаалах, євчин тахлыг сэргийлэн эсэргїїцэх чадвартай, сэрэх мэдрэмжтэй юм. їїнд їс хємсгийн єнгє гялбаа, дїрс байдал, зулгарсан, халцайсан, цайсан, єнгє буурсан, бєєгнєрсєн, ширэлдсэн эсэхийг нарийвчлан анхаарч, хорхой ба шар усны чанартай ям архаг євчний ужигширал, шим тэжээлийн хомсдол, ясны гэм гэмтсэн эсэхтэй холбоотой эсэхийг їзнэ.

-         Хий чанар бїхий євчинд їс сарвайж босно. (Зураг)

 

-         Шар чанар бїхий євчинєєр гэзэг їс, хємсєг, сормуус нь зулгарч унана. (Зураг)

 

-         Шар усны чанар бїхий євчнєєр їс хємсєг унана.

-         Толгойн євчнєєр орой халзан болно. (Зураг)

-         Шижин, архаг євчнєєр їс гэзэг тїргэн ургана.

-         Хїїхдийн биж євчин, хорхой євчин, шим тэжээл ба цус дутах зэрэг євчинд їс гэзэг хурвайж бєєгнєрнє. (Зураг)

 

-         Цусны халуун, шарийн євєрмєц чанартны зэргээс їс эрт цайна.

 

 

Хумс

Хумс бол хурууны їзїїрийг бэхлэн хамгаалах їйлдэлтэйгээр їл барам ясны цєв болохоор махбоди тамир хийгээд цул савын їйл ажиллагаанд шууд холбогдоно. Иймээс эдгээрт ямар нэг шалтгаан нєхцлийн эрхээр євчний хувиралт їїсвэл хумсны єнгєн дїрс зэрэгт янз бїрийн эрїїл бус илрэл гарна. Эрїїл хумсны єнгє ерєнхийдєє гялтганасан ягаан єнгєтэй, тунгалаг, зузаан нимгэн нь тэгшивтэр эвэрхэг хавтас юм. Їїнээс єєрєєр хувирвал євчтэйн шинж  илрэл юм.

-         Хий їйлдэл доройтох, хий цусны гїйдэл тамир муудах, ходоодны євчин уушигны євчин зэрэгт хумсны єнгє цайвартаж, хувхайрах буюу зузаарна.

-         Шарын євчний бїх биед дэлгэрвэл олонхи хумсанд хар зураас тогтоно.

-         Бадганын євчнєєр хумсан дээр хэсэг хэсэг цагаан толбо гарна.

 

-         Архаг євчин, шижин євчнєєр хумс тїргэн ургаж урт болно.

-         Хїїхдийн євчинд хумс хурц байдаг.

-         Хий цусны гэмээр хумс хувхайрч хатаж хунхайх буюу хатуурна.

 

-         Шээсний хордлого євчинд бїх хумс нь цєм цайрвал їхнэ.

 

5-н цэцгийг їзэх шинжилгээ

5 цул бол гадар 5 эрхтэнтэй шууд буюу дамаар харилцаатай байдаг. Иймээс цул нэг бїрд ямар хувиралт гарвал тїїний цэцэг бологч гадар эрхтэнд нь шинж тэмдэг илэрдэг тул гадар 5 эрхтэнийг 5 цулын цэцэг гэдэг билээ. Энэ бол цул ба эрхтэний дотоод органик харьцааг їндэслэж євчний зїйн талаар 5 цул нь їндэс болж, 5 эрхтэн нь цэцэг болдог холбогдлыг баримтлан євчин тахлыг шинжлэх аргыг хэлнэ. Їїнд зїрхний цэцэг хэл, элэгний цэцэг нїд, уушигний цэцэг хамар, бєєрний цэцэг чих, дэлїїний цэцэг уруул гэж тус тус ялгаж нэрлэдэг.  Цэцэг нь хий, шар, бадганын орон ба гїйх мєр болохоор їл барам 5 цултай хар цагаан судлаар барилдсан нягт холбоотой байдаг. Иймээс їндэс болсон цулд ямар нэг євчний хувиралттай болвол тїїний цэцэг болсон эрхтэнд євчний онцлог шинж тэмдэг илэрнэ. Эмчилгэн дээр 5 цэцгийг ажиглан шинжилэхээр дамжаад цэцэгт бїхий тусгараар їндсэнд болж буй євчний хувиралтыг оношлох їндэс баримт болгох мєртлєє бусад єдий тєдий євчнийг шинжлэхэд чухал баримт болно. 

 

Нїд, хємсєг, нїдний цєцгийгээр оношлох

Нїд бол элэгний цэцэг тул нїдний євчний олонхийн їндэс болдог. Элэгний євчний байдлыг анхаарах хэрэгтэй. Їїнээс гадна нїдний зовхиний салст бїрхэвч цайрах ба цус бїрхэх жижиг бижрїї гарах зэргийг їзэхээс гадна нїдний цагаан єнгє, нїдний хэсэг  газарт нь мах буюу цусан толбо байх эсэх, хїїхэн хараа нь ихдэх ба багадах, гэрэл єнгийн тусгал, нїдний хєдєлгєєн болон харц нїд хєхрєх зэргийг їзнэ.

-         Хий арвидсанаас болж алимны хєдєлгєєн нь их ширїїн болох эсвэл тогтворгїй болж нїд нь дээшээ цагаанаар урвадаг.

-         Хийн чанар бїхий євчнєєр нїднээс нулимс цувах, тоос шороо орсон мэт ширїї оргих, байн байн анивчих, нуухдан улайх, хавдах, хєх нимгэн цагаа унах, уур ута буюу манан зэрэглээ їзэгдэх шиг бїрэлзэх, ямар нэг жижиг дїрс, гэрэл сїїдэр їзэгдэх, аливаа юм хєдєлж байгаа юм шиг эрээлжилэн харагдах, дээд хэсгийг їзээд доод хэсгийг їзэхгїй бай, цагаан нїд томорч хєхєвтєр болох, нїд нь ширгэх, дээш эргэх, нїдэнд бїсээр бїтээсэн мэт їргэлж хєх дїрс харагдах зэрэг шинж илэрнэ.

-         Шарын чанар бїхий євчнєєр нїдний цагаан шарлах, нїд улайж халуурах, аньсага нь ялбарах, жижиг гївдрїї гарч загатнах, хавдах, шар ус єтєр шїїс, цус гоожих, гал наранд тэсэхэд бэрх, нулимс дїїрэх, аливаа юм цєм шар єнгєтэй болж їзэгдэх, оч бадарч байгаа мэт харагдах, толбо дусал шиг дугариг шар цагаа унах, цагаан нїд шарлах, нар ба дэнгийн гэрэл, тогосын єд шиг солонгорч їзэгдэх шинж илэрнэ.

-         Бадгана чанар бїхий євчнєєр цагаан нїд нь сїї мэт цагаан болох, нїдэнд жижиг цагаан гївдрїї дїїрэх, нїдэн дотор загатнах, євдєлт бага, аньсага хавдах, цєцгий нь багасах ба томрох, цайвар зузаан цагаан унах, єнгєє алдах, цагаан нїд нь ээдсэн сїї мэт харагдах, аливаа юм цагаан єнгєтэй болж їзэгдэх зэрэг шинж илэрнэ.

-         Цусны халуун бїхий євчнєєр нїд хэцїї євдєх, улаан єнгєтэй жижиг гївдрїї тїгэх, юм хїртэх эсвэл гал наранд ээвээс тэсэхэд бэрхтэй євдєх, улайж цагаа унаж, цагаан нїд нь улайж, алив юм улаан єнгєтэй болж харагдах шинж илэрнэ.

-         Цус ба хулуун бол нїдний єнгє нь улаан байдаг.

 

-         Бадгана шар хавсарсан євчний нїдний єнгє нь цайвар шар заримдаа ногоон байдаг.

-         Цус хатсан гэм ба хїїхэн харааны судлын єнгє бурвал хар нь мойл хар болно.

-         Хий шар хавсарсан євчний нїдний єнгє нь хєхєвтєр шар болох бєгєєд шар нь хэсэг газар гїн хэсэг газар гїехэн шиг байна.

-         Хорхой чанар бїхий євчнєєр нїдний хэсэг яг хорхой шавьж явж байгаа мэт эрвэгнэх, нїдээ ахин дахин нухлах, арчих зэрэг шинж илэрнэ.

-         Шар усан чанар бїхий євчнєєр цагаан нїд нь униар будан мэт цайвар хєхєвтєр їзэгдэж, жижиг бижрїї гарах, нїдний дотор зовхи, хамрын хэсгийн цагаан нїдэн дээр шар харавтар єнгєтэй толбо шиг дусал гарах зэрэг шинж илэрнэ.

-         Хий шар хавсарвал нїднээс нулимс, нуух цувирч, цагаан нїд нь хєхєвтєр шар єнгєтэй болно.

-         Бадгана хий хавсарвал нїд хурай ширїїн болж, халуун илч уур, салхи жаварт хорлогдож, нїдний дээд зовхи нь усангтан хавагнана. Эс бєгєєс дотор хальсанд нь жижиг гївдрїї гарна.

-         Бадгана шар хавсарваас цагаан нїд нь цайвар шар эсвэл гїн шар єнгєтэй болно.

-         Цус шар хавсарваас цагаан нїд нь улаан шаравтар болж халуун оргиж євдєх, гал нар гэрэлд нїд гялбах ба илчинд тэсвэрлэхэд бэрх євдєх, нулимс цувирах зэрэг шинж илэрнэ.

-         Хий цус хавсарвал нїд бїрэлзэх, эрээлжлэх, балрах буюу ямар нэг нарийхан жижиг шїїдэр шиг юм жирвэлзэн харагдана.

-         Хурсан євчин бол сормус нь дотогшоогоо хатган ургах, халуу оргих, нїд томрох ба багасах, нулимс цувах, дээд доод аньсага наалдах, хэцїї євдєх, зэсийн єнгєтэй цагаа унах, холын ба жижиг юм їл їзэгдэх зэрэг шинж илэрнэ.

Тусгай   шинжїїд: їїнд голдуу нїдний хэсэг газарт толбо гарах буюу мах ургах зэрэг байдлыг шинжлэх юм.

-         элэгний халуунаар хар нїд нь хавдсан мэт болох ба элэгний хор харшилдсанаар нїд нь улайх, элэг унасанаар нїдний дээд аньсага їл нээгдэнэ. Мєн нїдний алимны доод талд толбо буюу мах ургана.

-         Элэг шимлэж хатсанаар нїдний сїр єнгє буурч аниур болох

-         Элэгний хийгээр нулимс цувирах зэрэг шинж илэрнэ.

Зїрхэнд

-         Зїрхний цусан халуунаар заримдаа нїдний гадар дотор 2 зовхи улайх

 

-         Зїрхэнд халуунтай буюу цусан халуунтай бол заримдаа нїдний 2 буланд мах ургах эсвэл жижиг толбо гарна.

-         Зїрхний хий хатгалгаар нїдний судал гїрийх

 

-         Зїрхний цусан хатгалгаар бїлтийж ширтэх

 

-         Зїрхний хорхой євчнєєр нїдний єнгє харавтар болж, сальс шиг нуух цувирах зэрэг шинж илэрнэ.

Уушгинд

-         Уушигны халуунаар цагаан нїд нь улайх буюу нїдний алимны дээд талын цагаан нїдэнд жижиг толбо буюу мах ургах

-         Уушигны цайвар хавангаар аньсага сэлхрэх

 

-         Уушгинд ус олсноор нїдний цагаан шарлах

-         Уушиг дэлгэрвэл нїд улайх

-         Уушигны єтрєєр нїд шарлах аньсага хавдах зэрэг шинж илэрнэ.

 

-         дэлїїний євчний їед нїдний аньсага сэлхэрч нурах, нїдний цагааны гадар талын хэсэгт цусан толбо гарах зэрэг шинж илэрнэ.

 

-         бєєрний євчнєєр нїдний доод аньсага хавдаж шшсрэн ялгарах, нїдний цагааны дотор талын хэсэгт шар буюу хар толбо шиг юм гарах зэрэг шинж илэрнэ.

-         Толгойн бэртэнгэ, тархи доргисон, бєєрний хий, тамир барагдсан, хїнд эвэршээл, їхэл тэргїїнтэнд нїдний цєцгий томрох буюу багасах бєгєєд бадгана євчин, айж хэлмэгдсэн їхэл тэргїїтэнд нїдний хєдєлгєєн тогтворгїй болно.

-         Бєєр гэмтсэн ба шар усны євчин бол нїдний алимны дотор доор тал, хамрын зїг єнцєгт нь шар буюу хар жижиг толбо мах ургана.

-         Уушиг зїрхэнд гэмтэй буюу бадгана хийтэй бол нїдний дээд зовхи нь сэлхрэх эсвэл дотор хальсанд нь жижиг бижгэр гарах зэрэг шинж илэрнэ.

-         Бєєр зїрх гэмтэй буюу бадгана хийтэй бол нїдний доод зовхи сэлхрэх буюу ялбарч эсвэл дотор хальсанд нь жижиг бижгэр гарах шинж илэрнэ

 

Дїгнэвээс: Нїдний зовхиний салслаг бїрхэвч нь улайж хавдсан байвал цус шарын євчин буюу халуунтайн шинж болно. Нїдний зовхиний салслаг бїрхэвч цайрвал бадгана, хий євчин эсвэл цусан тамир доройтсоны шинж болно.

 

Чихний шинжилгээ

 

Чих бол бєєрний цэцэг тул хэрэв бєєрєнд гэмтэл бий болбоос чихэнд буюу сонорт янз бїрийн шинж илэрдэг. їїнд улайх, халуурах буюу дїлийрэх, дїнгэнэх, идээ шїїс гоожих, хогтох зэрэг болно. Чихний шинжилгээнд хэлбэр сонорын мэдрэмж, халуун хїйтний байдлыг гол болгож шинжилнэ. Ямар ч нєхцєлгїйгээр чих дїлийрэх буюу алив зйїлийн дуу сонсдох бол хий євчний илрэл мєн.

-         хий чанар бїхий євчинєєр чихний єнгє нь хєхєвтєр болох, хєндий хоосон санагдах чихэн дотор хатгалж євдєх бєгєєд даарч жигнэвэл улам хїндрэх, чихэнд ус ба хэнгэрэгийн дуу цуурай мэт сонор шуугиан дїнгэнэх зэрэг шинж илэрнэ.

-         Шар чанар бїхий євчнєєр чих улайх буюу харлах, илчтэй халуу оргих бєгєєд бєгєєд хэцїї євдєх, чихнээс шар ус єтєр шїїс цувирч, хамаагїй хїрвэл тэнд ялбарах зэрэг шинж илэрнэ.

-         Чихнээс їргэлж идээ шїїс гарах буюу чих хатуурах зэрэг бол бєєрний гэм буюу дунд чихний їрэвсэлийн шинж болно.

-         Бадгана чанартай євчнєєр чих хужийх, чих євдєх нь  зєєлєн, загатнаж хавдах, ужигширвал идээ цувирах буюу хулхиар бєглєрч євдєх бєгєєд сонсгол нь муудах зэрэг шинж илэрнэ.

-         Цусан чанар бїхий євчнєєр чихэн дотор яршиж идээлээд євдєх бєгєєд їргэлж єтєр шїїс цувиран дїлийрнэ.

-         Шар усан чанар бїхий євчнєєр чих ханзарч сонор муудах зэрэг шинж илэрнэ.

 

-         Бєєрний хий бол шалтгаан нєхцлийг мэдэлгїйгээр чих гэнэтхэн дїлийрэх, чих шуугих, бєєрний тамир илч муу бол чих цуурч хавдаж, хувхай хуурай нимгэн болно.

 

-         Бєєрний хїйтнээр чих хїйтэн оргиж, чих хїндрэх, сонор бїдгэрнэ.

-         Бєєрний халуунаар чихний ар шарлаж, халуу оргих, єтєр шїїс гоожих зэрэг шинж илэрнэ.

 

-         Бага хїїхдийн элгэнд гэм буувал чихний судал нь харлан бїдгэрнэ.

 

-         Цєсний євчнєєр чихний ар хэсэг нь шарлах судас нь одорхой їзэгдэнэ.

 

-         Эхийн хий євчинд буувал чихнээс нь єтєр цувирч дїлийрнэ.

 

-         Хїїхдийг доороос нь дааруулж жигнэвэл чих нь ханзарах

 

-         Хїїхдийн чих удаан чанартайгаар хатгах бол доороос нь жигнэсэн буюу бєєрний хїйтэн євчний илрэл мєн

-         Хїїхдийн дотор нь гэм буюу тогшууртай бол чих нь гэнэт улайж халуу оргино.

-         Їхлийн шинж бол чих нь урвайн хатаж, толгойдоо наалдана.

Хамар

Хамар бол уушигны цэцэг болох тул уушигны євчний олонхийн шинж голдуу хамарт илэрнэ. Їїнд хамар битїїрэх, хамарт биржгэр гарах, цус хатах, халуурах, хамраас ус гоожих, загатнах зэрэг шинж илэрдэг. Хамрыгн шинжилгээнд хэлбэр дїрс, їнэрийн мэдрэмж, нус, салсын хувиралтыг гол болгон шинжилнэ.

 

-         хий чанартай євчнєєр хамар бєглєрєх, шингэн нус гоожих, їнэрийн мэдрэмж муудах зэрэг шинж илэрнэ

 

-         Шар чанар бїхий євчнєєр нус шарлаж єнгєртєх бєгєєд хамар бєглєрєх шинж илэрнэ.

 

-         Бадгана чанар бїхий євчнєєр хамар хавагнах, загатнах, хатаж хуурайших, жижиг бижрїї гарах зэрэг шинж илэрнэ.

 

 

-         Шар усан чанартай євчнєєр хамраас цус гарах бєгєєд шар ус ясанд буувал хамар нь хавчийх зэрэг шинж илэрнэ.

 

-         Уушгинд гэм их бол хамар нь сартагнах бєгєєд бєглєрнє

 

-         Уушгинд  шар ус хавсарваас хамрын їзїїр улайж тунгалаг шингэн нус гоожино.

 

-         Уушигны бадгана бор євчнєєр хамрын їзїїрээс эхлээд хамарт нь жижиг цагаан биржгэр толбо гарна.

 

-         Томуу хижгээр хамар нь гэнэт бїрхэл ус шиг шингэн нус гарна.

 

-         Халуун євчнєєр хамар хуурайшиж, хавчийх бєгєєд цайвар хаг тогтвол їхлийн шинж болно.

 

-         Хїїхдийн євчинд хамрын нїх нь хатаж цайвар хаг тогтвол їхлийн шинж тэмдгийн илрэл болно

 

-         Хар шар усан євчнєєр хамрын їзїїрт зузаан биржгэр юм гарч, хамрын їзїїр чинэрэх бєгєєд хэрэв хамарын нус єєрийн эрхгїй гоожвол євчин хїндэрсэний шинж болно

-         Шинэ хэрх євчнєєр хамраас цус цувирна

 

-         Яр тэмбїї євчнєєр хамрын яс идэгдэж унана.

 

-         Хамар битїїрэх буюу биржрїї гарах нь уушигны гэм буюу эсвэл хамрын халуун, ям євчин, тагшуурын эхэн їеийн шинж болно.

-         Хамар хогтох бол дотор халунтайн шинж

-         Хамраас цус гарах буюу загатнавал цус хямарсан, уушигны халуун, цусан халуун, цусан даралт єндєр зэргийн илрэл

 

Уруул

Уруул бол дэлїїний цэцэг болох тул дэлїїнд євчтэй бол уруулд олон шинж тэмдэг илэрнэ. Їїнд уруул хатах, уруул хагарах, їмхэрч шїїсрэх, бэржрїї гарах, буйл улайх, ялбарах буюу буйл цайрах зэрэг шинж илэрнэ.  Уруулын шинжилгээнд єнгє байдал, хэлбэр маяг, сэрэх мэдрэмжээр гол болгон шинжилнэ. їїнд эрїїл шинжийн илрэл нь улаавтар єнгєтэй, зєєлєн булбарай, омголтоогїй, сэрэх мэдрэмж соргог зэрэг нь эрїїлд тооцогдоно.  

Їїний эсрэг болвоос євчний илрэл болно .

-         Уруул хатаж, хагарч цус гарвал ходоод дэлїїнд ба дотор халуунтай їеийн шинж

-         Буйл улайж ялбарвал муу цусны євчин буюу бам євчтэйн шинж

 

-         Буйл цайрвал цус багадсан шинж

-         Хий чанар бїхий євчнєєр уруул хазайж муруй болно.

 

-         Шар чанар бїхий євчнєєр уруул хатаж гївдрїї гарна.

-         Бадгана чанар бїхий євчнєєр уруул осгортох, хуурах, нойтон шїїс гарах зэрэг шинж илэрнэ.

-         Дээд уруул нь хатаж жижиг гївдрїї гарвал элгэнд ба дотор халуу гадагшилбал цус шар арвидсаны шинж болно.

-         Цусны халуун чанарын євчнєєр уруулын дотно гадна жижиг улаа бижрїї гарна

-         Дэлїї гэмтэй бол уруул борлох, хатах, хагарах, цус гарах зэрэг шинж илэрнэ.

-         Дэлїї эсвэл ходоодны ямар нэг гэм байвал бадгана хїйтнээр уруул урт хугацаанд ялбарах, доод уруул осгоруутах, цавйар болж хаг тогтоно.

-         Дэлїїнд халуун дэлгэрвэл уруул нь харлана.

 

-         Бага хїїхдийн тахал бол уруулаа цорвойлгох

 

-         Бага хїїхдлийн элэгний халуунтай бол хар хаг тогтоно.

 

-         Мєн хурсан євчин бол уруулын єнгє, шим услаг нь алдагдана.

-         Шамбарам євчин бол дээд уруулын дотоод холбоосын тойронд их бага нь тэгш ижилгїй жижиг цагаан бижрїї гарна

-         Їхлийн шинж бол дээд уруул татан доод уруул унжгар болно.

 

 

Хэл