|
Єєрийгєє ялж, биеэ зєв удирдаж, дайчилж чадвал дийлдэшгvй єрсєлдєгч гэж байхгvй |
|
|
|
Д.Цэрэндoрж, Америк дахь Монголчуудын Замдаан сэтгvvл Мэргэжлийн Сумо бєхийн их аварга Асашёюрv Дагвадорж, Японы сумогийн холбооны тэргvvлэгч гишvvн, Такасaго дэвжээний эзэн ноён Такасаго, (цагтаа дээгvvр цолтой барилдаж явсан энэ хvний дэвжээнд манай Асашёюрv Дагвадорж, Асасэкирю Дашням нар харъяалагддаг) Хавайн арлаас тєрсєн сумогийн 67 дахь их аварга Мусашимару нарын бvрэлдэхvvнтэй зочид АНУ-д 3 хоногийн ажлын айлчлал хийгээд буцлаа. Айлчлалын гол зорилго нь ирэх 10-р сарын 7-9 єдрvvдэд Лас Вегас хотноо явагдах Сумо бєхийн vзvvлэх тоглолтын талаар Америкчуудад сурталчлах, хэвлэлийн бага хуралд оролцох зэрэг байв. Энэ тухай мэдээг анх Бэй Аэриагийн Монголчуудын Холбооны тэргvvн Ш.Баатар Сан Франциско хот дахь Японы консулын ажилтнаас сонсоод их аваргыг Mонголчуудтайгаа уулзуулах цаг авах талаар яаравчлан хєєцєлдсєн юм. Тэрээр Японд 7 жил суралцаж, япон хэлийг чєлєєтэй эзэмшсэн, япончуудын зан заншлыг сайн мэддэг, япон хvнтэй хэрхэн харьцах талаар туршлагатай нэгэн тул Америкт суугаа Монголчуудыг тєлєєлєн хэвлэл мэдээллийн 2 хvнийг 2 гэрэл зурагчны хамт хэвлэлийн бага хуралд оролцуулах урилга амархан бvтээгээд єглєє. Харин айлчлалыг хариуцан зохион байгуулж байгаа Hakuhodo DY Media Partner Inc компанийн ажилтан Сан Францискод их аваргатай Монголчуудыг уулзуулах тухай сонсоод ямарч цаг, боломж гарахгvй гэж эелдэг хэрнээ эрс татгалзсан гэнэ. Ном ёсоороо бол vнэхээр боломжгvй хэдий ч Баатар маань Таван Цагираг сонины Японд суугаа сурвалжлагч Сугар-Эрдэнээр дамжуулан Дагвадоржид хандаад нааштай хариу дуулсан тул эгзэгийг нь тааруулан газар дээр нь арга хэмжээ авдаг Монгол зангаар асуудлыг шийдэхээр болов.
Сан Франциско хот дахь Японы консулын газрын ажилтан социaлизмын vед Улаанбаатар дахь Япон Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан Монголоор сvрхий ярьдаг Тацvки гуай, -Цаадуул чинь Асашёюрvг Америкт байх бvх асуудлыг зохицуулж байгаа, хамгаалалт, даатгал гээд аймаар том хариуцлага хvлээсэн улс, цаг минут бvрийг нь тооцно, харин та нар єєртэй нь ярьсан юм бол оройхон шиг зvгээр л буудлын нэг танхимд ороод уулзчих гэж бас л Монгол зангаар зєвлєсєн юм. Сан Франциско хотын тєв дэх таван одтой Никко зочид буудлын хvлээлгийн танхимд манай сурвaлжлах хэсэг (Монголчуудын Холбооны тэргvvн Ш.Баатар, Taван Цагираг сонины Америк дахь сурвалжлагч Ц.Энхтvвшин, мєн тус сонины гэрэл зургийн сурвaлжлагч С.Энхжаргал болон миний бие) эртлэн ирж vvдний жижvvрээс буух єрєєг нь сураглан харуулд гарав. Буудалд орж ирэх тєв хаалга, машинаас буугаад шууд цахилгаан шатанд орох vvдэн дээр хуваагдан хvлээх зуураа бидний дэргэд зогсох албаны хувцaстай хэдэн япончууд хоорондоо -Энд Монголчууд аль хэдий нь ирчихсэн байх шив дээ гэлцэхийг (орчуулагчаараа) дамжуулаад мэдээд авлаа. Буух цаг єнгєрсєн тул жижvvрээс дахин сураглавал єрєє рvv нь шууд залгаад єгєв. Харилцуурын цаанаас Аса маань мэнд мэдээд замдаа нэлээд ядарсан тул хэсэг амраад 2 цагаас хэвлэлийн бага хурал дээр шууд уулзъя гэж байна. Хэдийд хаагуур орж ирсэнийг бид мэдэж чадсангvй. Биднээс (бултуулсан ч) байж мэдэх юм.
Хурал эхэлтэл бvтэн цагийн зай байгаа тул дор бvрдээ сонирхсон асуултаа бэлтгэн aнгли, японоор орчуулж амжив. Хэвлэлийн бага хуралд Монголчууд оролцохоор ирсэн тухай сонссон зохион байгуулагч талын хvмvvс биднийг их аваргатай Монголоор мэндлээд асуултаа aнглиар тавихыг хvслээ. Хуралд оролцогчдод тарааж байгаа танилцуулга зурагт хуудаснаас эхлээд байр танхимын бэлтгэл, засал зэрэг нь энэ арга хэмжээг Японы агаарын тээврийн компани (JAL) ивээн тэтгэж байгааг илтгэн харуулна. Энэ зуур гэрэл зурагчин Э.Эрдэнэбаяр маань нэмэгдэн ирж, С.Энхжаргал тэр хоёр дор бvрнээ галын цэгээ эзлэн овоо хараагаа тааруулах ажилдаа оржээ. Америк Японы сэтгvvлчид, телевиз, хэвлэл мэдээллийн ажилтан, хvндэт зочид цугларсан танхимд алдар цолоо дуудуулсаар Асашёюрv Дагвадорж маань орж ирж суудлаа эзлэв. Сумогийн холбоог тєлєєлж ноён Такасаго, экс их аварга Мусашимару, Америкийн талаас Хакуходо Медиа Партнерс компани, Лас Вегас хотын алдарт Мандалай Бэй казиногийн тєлєєлєгч оролцсон хэвлэлийн бага хурал 1 цаг орчим vргэлжилсэн юм. Эхлээд Сумогийн vзvvлэх тоглолтын хєтєлбєр, ирж оролцох бvрэлдэхvvн, шагналын сан, тоглолтын билет, зочид буудлын vнэ ханш зэргийг сонирхож элдэв хєнгєлєлт vзvvлэх эсэх тухай тодруулсан асуултууд зонхилов. 10-р сарын 7, 8, 9-ний єдрvvдэд Лас Вегас xoтын Мандалай Бэй Ресорт казинод явагдах уг тэмцээний билетийг интернэтээр зараад эхэлсэн бєгєєд vнэ нь суудлаасаа хамаарч єдрийн $75, $125, $175 байна.
Японы талаас 110 хvний бvрэлдэхvvнтэй тєлєєлєгчид тvvний дотор дээд зиндаанд барилдаж байгаа 42 рикиши бvгд ирж барилдах юм. 1500 жилийн тvvхтэй Японы vндэстний спортын vзvvлэх тоглолтыг анх 1965 онд тэр vеийн ЗХУ-д хийж байжээ. Тvvнээс хойш Хятад (2 удаа), Мексик, Франц, Бразил, Англи, Австри, Австрали, Канад, Ємнєд Солонгос зэрэг орнуудад зохион явуулснаас 20 жилийн дараа АНУ-д 2 дахь удаагаа зохиох гэж буй юм байна. 1985 онд Нью-Йорк хотноо болж байв. ( www.grandsumolasvegas.com ) Монголын сэтгvvлчдийн асуулт тавих ээлж ирэхэд Баатар маань босоод Сумогийн холбооны Такасаго-санд хандан -Сумо бєхийн vзvvлэх барилдаан дэлхийн олон оронд болж байжээ. Тvvний дотор Хятад улсад 2 дахин зохиож байсан боловч тэр том гvрнээс их аварга тєрєєгvй л байна. 68 дахь их аваргын єлгий нутаг Монголд зохион явуулах бодол бий эсэх талаар японоор асуухад танхимд инээлдэн зарим нь алга ташин хvлээж авлаа. Такасaго-сан хариулахдаа Монголд зохион явуулах бодол бий боловч санхvvгийн талаасаа хvндрэлтэй, боломж муутай байгаа гэсэн утгатай зvйл хэлэв. Дараа нь бид дараалан босож Сумог Олимпийн тоглолтын хєтєлбєрт оруулах талаар Сумогийн холбоо юу гэж vздэг зэргээс эхлээд шинээр гарч ирж байгаа ирээдvйтэй залуу сумоч Хакухо Даваaжаргалын талаар Асашёюрvгийн бодол, Акабэоно мэргэжлийн К-1 тулаанд орж байгаагийн араас энэ тєрлийн тулаанд Мусамимару хvч vзэх бодолтой явдаг эсэх зэрэг энэхvv хэвлэлийн бага хуралд шууд хамааралтай бус мэт боловч сонирхолтой олон асуултууд тавьж мєн дутахааргvй сонирхолтой хариулт авсан юм. Сумо бєх бол мэргэжлийн спорт учраас Олимпийн тоглолтын тєрєлд оруулахад олон хvндрэл гарах юм байна. Ер нь бол япончууд cумогоо дэлхийн олон оронд хєгжvvлэх эхлэл тавиад байгаа бєгєєд сонирхогчдын сумо хєгжсєєр Олимпийн тєрєлд орох ирээдvй байж болох тухай Такасaго-сан хувийн бодлоо хэлсэн. Америкийн Монголчууд Лас Вегаст болох тоглолтыг нэгдсэн журмаар билет захиалан очиж vзэхэд хєнгєлєлт vзvvлэх эсэх болон Монгол сумочидтойгоо Лас Вегаст нэгдсэн уулзалт ярилцлага зохиох боломж бий эсэх зэрэг талаар сонорхисон бидний бусад асуултуудад эргэж холбоо барьж тодруулаарай гэсэн хариу єгч байв. Хэвлэлийн бага хурал єндєрлєхєд Асашёюрv Дагвадорж маань амлaсан ёсоороо биднийг хvлээн авалтын єрєєнд урьж байгааг туслах нь бололтой цэнхэр кимонотой нэгэн бєх бидэнд дуулгалаа. Vдээс хойш их аварга Асашёюрv, Мусашимару, Сумогийн Холбооны Такасаго-сан нарыг хvндэтгэн Сан Францисцод суугаа Японы Консул зоогонд урьсан бєгєєд vvний ємнє бид хэдийг 15 минут уулзаж ярилцлан зураг авах боломжтой болохыг сануулсан тул ярилцлага маань товчхон байлаа.
-Баярлалаа. Богино хугацаанд нэлээд шахуу ажилтай ирсэн. Лас Вегас, Сан Францискод хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Маргааш Лос Анжелосоор дайраад Япон руу ниснэ. Харь хол хvний нутагт элэг нэгт ахан дvvстэйгээ уулзаж ярилцaхад таатай байна. Сумочид бид ч гэсэн та нарын адил нутаг орноосоо хол хvний газар элдэв бэрхшээл саадыг даван туулж, Монголынхоо нэрийг хамгаалж яваа билээ. Та бvхнээр дамжуулан Америк улсад амьдарч, ажиллаж, сурч буй Монголчууддаа бvдээрээ зорьсон хэргээ бvтээгээд, ихийг сурч мэдээд эх орондоо очихыг ерєєе! -Та Америкт анх удаагаа ирж байна уу, сэтгэгдэл ямар байна даа? -Анх удаагаа ирж байна. Сан Франциско их сайхан хот байна. Дараа дахин гэр бvлээрээ амарч тухтай ирье гэсэн бодол тєрєєд буцаж байна. Японд байхдаа Америкт Монголчууд нэлээд бий гэдгийг сонсож байсан. Та бvхэн оршин суугаа газраа зохион байгуулалттай болж нэгдэн нийлж байгаа нь сайхан санагдаж байна. -Гадаадад суудаг Монгол хvн бvрийн чих тавин хvлээдэг мэдээ бол Мэргэжлийн Сумо бєхийн башёгийн мэдээлэл бaйдаг. Сумочид маань ингэхэд Монголынхоо талаар мэдээлэл хэрхэн авдаг вэ, цаг зав гаргаж чаддаг уу? -Цаг vеэсээ яаж хоцрох вэ, Бидэнд цаг зав чєлєє бол vнэхээр бага. Гэхдээ амaрна, vзнэ харна шvv, интернэт vзэлгvй яахав, бас Монгол руугаа утсаар залгаж ярина. Монгол сонин хэвлэл цаг заваараа нэлээд уншдаг. Имэйл-ээ шалгана, хааяа бичнэ. -Та vндэсний зан заншлаа ихээхэн хvндэлдэг хvмvvсийн нэг. Хуримаа хvртэл эртний Монгол зан vйлээр хийж байсан. Та ямар хєєрєг барьдаг вэ? (Сайн Ноён Хан Намнансvрэнгийн аав догшин цоохор ноён Тєгс-Oчирын барьж байсан Онгийн хvрээний цагаан морьт хэмээх алдартай хєєргєєр тамхилах зуураа Баатар ингэж асуусан юм) -Надад Манлайбаатар Дамдинсvрэнгийн хєєрєг бий. Харийн дарангуйлагчдын ємнє босоогоороо нас эцэслэсэн домогт баатар хvний барьж байсан хєєрєг тул ихэд билэгшээдэг юм. Аав маань 80-аад онд хvнээс их vнэтэй авч байсан гэдэг. -Та бол удамтай бєх хvн. Манайхан vртэй бол баян гэж ярьдаг. Удам залгах хvvгийн тухай ямар бодолтой явна вэ? -Яг єнєєдєр (4 сарын 7) миний охин 2 ой хvрч байгаа. Удам залгах хvvгийн тухай бодолгvй яахав. Гэр бvлийнхээ хvнтэйгээ ярж зєвлєєд ойрын (тєлєвлєгєєнд ) оруулах байхаа (бvдээрээ инээлдлээ). -Энэ зун нутагтаа очиж амрах уу? -5 дугаар сарын башё дуусгаад Монголдоо очно. ТВ-гийн нэвтрvvлэгт орох тєлєвлєгєєтэй. 2 долоо хоног болох байх. Тэр маань л жинхэнэ амралт болно доо. -Таны хамгийн хvчтэй єрсєлдєгч хэн бэ? -Хамгийн гол нь єєрийн бие, сэтгэлийг ялах явдал гэж би боддог. Єєрийгєє ялж биеэ зєв удирдаж дайчилж чадвал дийлдэшгvй єрсєлдєгч гэж байхгvй. -Мэргэжлийн сумод та олон арван дээд амжилт тогтоосон. Одоо хvрэхэд хамгийн ойртож очоод байгаа ямар амжилт байна , таны ойрын зорилт? -Би одоогоор 11 башёд тvрvvлээд байна. Гадаадын сумочдоос хамгийн олон тvрvvлсэн бєх бол одоо бидэнтэй хамт ирсэн Ёкозуна Мусашимару. 12 удаа тvрvvлсэн хvн. 2 башёд тvрvvлбэл би энэ амжилтыг эвдэх юм. Энэ жилийн хувьд ноднингийн 35 дараалан давсан (євдєг шороодоогvй) амжилтаа ахиулах бодолтой байсан. Гэхдээ энэ бол их хэцvv шvv дээ. Нас, цаг байна. Энэ амжилтаа ахиулахыг л зорино доо. -Аварга болох хэцvv. Аварга цолыг дааж явах бас хэцvv гэж ярьдаг? -Vнэхээр vнэн vг шvv. Анх аварга болчихоод надад Яахав аварга болчихлоо. Ахиад тvрvvлж чадах боловуу? гэж бодогдож байсан. Аваргын алдар хvнд, хvлээх vvрэг хариуцлага, энэ бvгдийг зохих хэмжээнд авч явна гэдэг хэцvv. -Бидэнд цаг зав гаргаж уулзаж ярилцсанд баярлалаа. Намар Лас Вегаст болох тэмцээнийг Америкт суугаа олон Монголчууд очиж vзнээ. Энэ хугацаанд болох 5, 7, 9 арын башёд босоо тvрvvлж дaвхар амжилттай ирээрэй гэж хvсэн ерєєе! -Ерєєл бат оршиг! Лас Вегас-т дахин уулзая! Асашёюрv бидэнтэй ийнхvv уулзаж ярилцсаныхаа дараа дурсгaлын зураг татуулж, Энхтvвшингийн авчирсан Taван Цагираг сонины туганд гарын vсгээ vлдээв. За ямартай ч нэг хэрэг бvтлээ. Аз болoход Баатар Японы консулын хvлээн авалтанд Монголчуудаас 2 хvн оруулах урилга бас авсан байв. Тэнд очоод буцах vед нь Дагвааг алдалгvй дагаж ирээд буудлын нэг танхимд Монголчуудтайгаа уулзуулах тєлєвлєгєєгєє хэрэгжvvлэхээр найз нєхєд ойр дотнынхондоо утас цохиж дуулгалаа. Энэ хvртэл нууцaлж бaйсан учир нь гэвэл угаасаа тєлєвлєж зєвшєєрєгдєєгvй уулзалт тул манайхан хэдэн зуугаараа цуглан замбaраагvй байдал vvсвэл залуу аваргын маань нэрэнд сэв суух бий, япон хvний хувьд яагаад ч ойлгоход бэрх байдлыг бид яаж ийгээд vvсгэж чадах хойно хэмээн болгоомжилсных байлаа. Биднийг консулын хvлээн авалтан дээр байх хооронд Асашёюрv ирсэн тухай мэдээ Сан Франциско, Оакландын Монголчууд дунд хаврын тvймэр мэт асч, буудлын хvлээлгийн танхимд хэдий нь ирээд хvлээж буй (найз нєхдийн) маань тоо даруй 60 хvрээд, нэмэгдсээр байгаа тухай хариу мэдээ ирэв. Одоо яая гэх вэ нэгэнт хvрээд ирсэн хойно эвтэйхэн шиг уулзуулаад зураг хєргєє даруулаад тарах хэрэгтэй болох нь.
Хvлээн авaлтын vеэр Такасаго-сантай хэдэн vг солиод дэвжээнийх нь бєх Асасекирю Дашнямын талаар мєн бас бус сонирхсон асуулт тавих санаатай байсан боловч хэл нэвтрэлцээгvйн дээр боломж ч гарсангvй, Мусашимару гэгч аварга эртэй зургаа татуулахын сацуу aнлиар хэд гурван зvйл асуухад яг л сумогийн барилдааны vеэр сэтгvvлчийн асуултанд хамгийн товч хариулт барьдаг зарчмаараа надад хандаж байлаа. Тэгээд ч vг дуу цєєнтэй хvн юм даа хэмээн бодтол мисс бvгvйчvvдтэй инээд алдан хєєрєлдєж байгаа харагдсан шvv. Эмэгтэй орчуулагч аваад очсон бол нэлээд олон зvйл асуугаад авах байжээ. Хvлээн авалт єндєрлєх янзгvйн дээр Дагваатай уулзахаар хvлээж байгаа Баатар бид хоёрын найз нєхдийн тоо нэмэгдсээр байсан тул бид тvрvvлэн гарч давхиад буудал руу явлаа. Найз нар маань зєндєє цугларчээ зvс vзээгvй найз нарч зєндєє л байна. Буудлынханд учраа хэллээ. Япончуудын зочид буудал тулдаа бидний байдлыг ойлгож гол нь аваргын маань нэр сvрийг хvндэтгэн хvлээн авалтын танхимаа ашиглуулсан юм шvv. Дагвадорж маань Сайн байцгаана уу хэмээн инээмсэглэн гараа алдалсаар орж ирж байна. Хэн нэгэн Энэтхэгийн буудал байсан бол нэг vл мэдэгдэх зочныг нь харангуутаа эрэгтэй эмэгтэйгvй бидний хошууран дайрахыг хараад ядахдаа гайхаад цагдаа дуудах байсан бизээ. Хvрэлцэн ирэгсэд бvгдээрээ л авaргатайгаа гар барьж зураг хєргєє татуулав. Хvvхэд багачуудыг бvгдийг ялгалгvй євєр дээрээ суулгаад инээмсэглэн авaхуулсан сайхан зураг єнєєдєр олон айл гэрийн хоймрыг чимж байгаа байхаа. Эцэст нь бєєнєєрєє суугаад зураг даруулж ерєєл дурсгалын vг хэлээд уулзалтаа єндєрлєлєє. Сан Франциско, Оакланд хотын Монголчуудаа тєлєєлєн Асашёюрvд барих дурсгалын зvйл маань Монгол гаралтай дарханаар захиалан Соёмбо vсэг товойлгон сийлvvлж хийлгэсэн мєнгєн бєгж, "Mонгол" гэсэн бичигтэй энгэрийн алтан зvvлт, урд талд нь "Сан Францискогийн Монголчуудаас" гэcэн бичигтэй ширээний Швейцарь цаг зэрэг байв. Баатар Япон руу ярьж хурууны хэмжээг нь асууж байж хийлгэсэн бєгж ялимгvй багaдсaныг эс тооцвол дурсгалын бэлэг маань нvvр улайхааргvй байлаа.
Ингээд Монголынхоо нэрийг харийн тэнгэрт єргєж яваа нэгэн залуу сайхан аваргаа харсан Монголчууд бидний магнай тэнийн Лас Вегаст эргэн уулзах ерєєл тавиад сэтгэл тэнэгэр харьцгаасан билээ. Эцэст нь vvнийг уншигч та бvхнийг 10 сард Лас Вегаст бoлох Сумогийн тоглолтын билетийг захиалахаасаа ємнє манай сэтгvvлийн хаягаар бидэнтэй харилцахыг хvсье. Юмыг яаж мэдэх вэ нэгдсэн зaхиалгаа аваад ирвэл хєнгєлєлт vзvvлэх ч юм билvv. |